8o
Улаанбаатар хот
mobile menu

Наадмын өдрүүдэд худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг цахимаар олгоно

2023-06-27 16:26:10

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтийг https://service.ulaanbaatar.mn/home системээр зургаадугаар сарын 28-ны өдрийн 08:00 цагаас 06 дугаар сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна. Хүсэлт гаргахад хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулдаг стандартын шаардлага хангасан гал тогоо, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, мэргэжлийн ажиллагсад бүхий хуулийн этгээд байх шаардлага тавих аж. 

Бүрдүүлэх материалын жагсаалт:

-Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн бүртгэлийн хуудас

-Тогоочийн мэргэжлийн үнэмлэх

-Худалдан борлуулах бараа бүтээгдэхүүний зураг

-Ажилтнуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан дэвтэр (сүүлийн 6 сард шинжилгээнд хамрагдсан байх)

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Яанадаа амьдрахад мөн хэцүү болждээ ард иргэд ээ мөнгөтэй мөнгөгүйгээр нь ялгаад.Жирийн иргэд яагаад хэдэн хуушуур аятайхан хийгээд хэдэн ундаа зарж болохгүй гэж арай юм бишүү .Жирийн иргэд ээ хаяжээ
2023/06/28 122.201.24.50