8o
Улаанбаатар хот
mobile menu

ИНЕГ-ын даргад нэр дэвшигчид салбартаа 12 жил ажилласан байх шаардлага тавьдаг болно

2023-06-28 12:47:00

УИХ-аар Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж буй. Үүнтэй холбогдуулан Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр "ИНЕГ-ын даргад тавигдах шаардлага дээр иргэний нисэхийн байгууллагад 15 жилээс доошгүй ажилласан байх шаардлага тавихаар хуулийн төсөлд анх тусгасан байсаныг 12 жилээс доошгүй.гэж өөрчилж байгаа юм байна. Онцлог, хариуцлагатай салбар гэдгээр нь ойлгож л энэ заалтыг дэмжиж байна. Түүнээс биш тухайлсан хуулиудаар хүнд зориулсан шаардлага тавих зарчмын эсрэг байдаг.

Шүүхийн шинжилгээний хуульд 15 жил шүүхийн шинжилгээний байгууллагад ажилласан байх гэсэн шаардлага орж ирснийг чуулган дээр ярьж бууруулж байсан. Энэ шаардлагыг хангах хоёрхон хүн байсан. Сүүлдээ энэ шаардлагыг хуулийн төсөлд бичсэн хүн нь ч тодорхой болсон. Хууль гэдэг хэн нэгэнд тусгайлан давуу байдал олгох, эсвэл хэн нэгний муу муухайг үзэх гэж гарах ёсгүй. Хэн нэгэн хүнд зориулж хууль гаргаж болохгүй гэсэн үг. Энэ утгаараа Төрийн албаны тухай хуульд байгаа шаардлагаас ч өндөр шаардлага байж болохгүй. Ийм шаардлага бүрийн цаана нэг хүн байдаг. Төрийн албаны хамгийн өндөр албан тушаал болох төрийн нарийн бичгийн дарга нарт ч ийм шаардлага тавьдаггүй. 

Үндсэн хуульд заасан Улсын дээд шүүхийн шүүгч л гэхэд 10 жил ажилласан байхыг шаарддаг. Энэ бол Үндсэн хуульд байгаа шаардлага" гэлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл