8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголд ирсэн жуулчдын 47 хувийг оросууд эзэлж байна

2023-06-28 13:11:50

Манай улсад энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн зургаадугаар сарын 27-ныг хүртэл 240,842 жуулчин иржээ. Үүнээс хамгийн их буюу 115 мянган жуулчин ОХУ-аас ирсэн бол түүний дараа БНХАУ, БНСУ, Казахстан зэрэг улсаас жуулчид Монголыг зорин иржээ.

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарлаад байна. Энэ хүрээнд 2023 онд нийт 1 сая жуулчин хүлээн авах зорилт тавин ажиллаж буй юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл