8o
Улаанбаатар хот
mobile menu

Наадмын сорилго барилдаан энэ ням гарагт болно

2023-06-28 13:50:00

Төв аймгийн Мөнгөнморьт сумын түүхт 100 жилийн ойд зориулсан Мөнгөнморьт сумаас төрөн гарсан алдарт хүчтэн Лувсанмөрийн Чимэд арслан, Цэнджавын Гочоодорж начин, Адилбишийн Нагнайдорж начингуудын нэрэмжит Үндэсний их баяр наадмын сорилго Улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан энэ ням гараг буюу долоодугаар сарын хоёрны 12:00 цагаас Монгол Бөхийн Өргөөнд болно.

Барилдах бөхчүүдийг зургаадугаар сарын 30, долоодугаар сарын нэгний өдрүүдэд 10:00-17:00 цагт цахимаар бүртгэнэ. Тасалбараа www.ticket.mn -ээс захиалан авах боломжтой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл