8o
Улаанбаатар хот
mobile menu

Ламхай нарын шүүх шинжилгээний хариу гарчээ

2023-06-28 12:50:00

Гандантэгчэнлин хийдэд шавилан суудаг хүүхэд бэлгийн дарамтад өртсөн байж болзошгүй гэсэн мэдээлэл зургадугаар сарын 16-нд олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн. Уг мэдээлэлтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлсэн. Тэгвэл  ламхай нарын шүүх шинжилгээний дүгнэлт гарсан талаар ЦЕГ-аас өнөөдөр /2023.06.28/ мэдээлэл өглөө.

------------------------------------------------------------------------------------------------------

Тодруулбал, "Хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гурван, үйлдсэн байж болзошгүй дөрвөн хүүхдийн асуудал яригдсан.Хэргийн явцын талаар прокурорын байгууллагад танилцуулснаар харъяаллыг мөрдөн байцаах газарт шилжүүлсэн. Одоогоор гурван хүүхдийн шинжилгээний хариу гарсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Цагдаагийн байгууллагын хүүхдийн мэргэжилтнүүд хамтран ажиллаж байгаа. Сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл болон бусад төрлийн үйлчилгээ үзүүлж байна. Тухайлбал, шаардлагатай зарим хүүхдийг түр хамгаалах байранд байршуулах зэрэг ажиллагаа хийгдэж байна. 

Хохирсон байж болзошгүй гурван хүүхдийн нэгээс ар гэрийн хүсэлт гаргасны дагуу цагдаагийн байгууллагын түр хамгаалах байранд байршуулсан.

Тухайн хүүхдэд цагдаагийн байгууллагаас эрх зүй, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зэргээр хүүхэд хамгааллын бүхий л талын үйлчилгээг үзүүлж байгаа. Хэрэгт холбогдсон дөрвөн хүүхэд хувийн баталгаа гаргуулах, засан сэргийлэх арга хэмжээ авсан. Хэрэг үйлдсэн байж болзошгүй дөрвөн хүүхдийн талаарх мэдээллийг прокурорын байгууллагын зөвшөөрлөөр нийтэд мэдээлэл боломжтой гэж үзсэний хүрээнд мэдээлнэ" гэв. 

Ташрамд дурдахад, хохирогч гурав, хэрэгт холбогдсон байж болзошгүй дөрөв нийт долоон хүүхэд шинжилгээ өгчээ.

Бүх хүүхдийн шинжилгээний хариу гарсан байна.  Нийтэд мэдээлэх боломжтой эсэхийг прокурорын байгууллагын зөвшөөрөлд үндэслэн шийдэх аж. 

Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж буй. Тэгвэл  хэргийн харьяаллыг өөрчилж  Улсын Ерөнхий Прокурорын газраас Мөрдөн байцаах албаны Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэст харъяалал тогтоолгон мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ. 

Тус албаны Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэс нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16 дугаар бүлгийн харъяаллын гэмт хэрэг болон Монгол Улсын Ерөнхий Прокурорын газраас харъяалал тогтоосон насанд хүрээгүй хүн өртөж хохирсон гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг.

Урьд өмнө нь сүм, хийдэд хүүхэд бэлгийн

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл