8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Тогтохсүрэн: Намын Их хурал дөрвөн л асуудал шийднэ

2023-06-29 12:57:00

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Улс төрийн намын Их хурал ямар бүрэн эрхтэй байх талаар ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн "Намын Их хурал дөрвөн асуудал шийднэ. Дүрэм, мөрийн хөтөлбөр, намын дарга болон төлөөллийн байгууллагаа батламжлах, хяналтын байгууллагаа сонгох нь намын ИХ хурлын үндсэн үүрэг. Дөрвөн жилийн хугацаа нь болоогүй байхад намын даргаа өөрчлөх, дүрмээ шинэчлэх асуудал гарна. Өмнө нь төлөөллийн байгууллагад намын дүрмээ шинэчлэх эрх олгоогүй байсан. Харин одоо гуравны хоёрын саналаар дүрмийнхээ гуравны нэгээс хэтрэхгүй хэмжээнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрч байгаа. Намын Их хурлын эрхэнд байнга халдуулахгүй үүднээс ийм заалт оруулсан. Гуравны хоёр өндөр байна гэж үзвэл хэлэлцүүлгийн явцад олонх болгон өөрчилж болно" гэлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Энэ нэг улаан хувьсгалч "Дорж" юм болгон мэдэрхийхч ярих юм даа уйлах хүүхдийн хошного урд өдөр нь түмбэлзэнээ......
2023/06/30 202.21.111.170
  • Recent
  • Most Read
  • Most Comment