Хууль бус үйлдэл нэмэгдэж мөнгөний араас хөөцөлдсөн хүмүүс олширч гэмт хэргийн гаралт нэмэгдэж байна. Хамгийн сүүлийн мэдээллээр л гэхэд Дорнод аймгийн Чойбалсан хотод ШТС дээрэмдсэн хэрэг гарсан байна. Энэ сарын 16-17-нд шилжих шөнө тус аймгийн Хэрлэн сумын аравдугаар багт орших "Жаст-Ойл” ШТС-ыг багтай этгээдүүд дээрэмдэн зугтсан байна. Эх сурвалжийн мэдээллээр сэжигтэн этгээдүүд ШТС-ын түгээгч эмэгтэйн амыг нь скочдож, хүлэн гурван сая орчим төгрөгийг дээрэмджээ. Гэрчийн мэдүүлж байгаагаар 18-22 гаруй насны баг зүүсэн гурван залуу байсан аж. Харамсалтай нь энэхүү ШТС камергүй байснаас гадна нэг л түгээгч ажилладаг байжээ. Одоогоор ШТС-ын ойр орчмын аж ахуйн нэгжийн хяналтын камерын бичлэгийг цагдаагийнхан шүүж, гэмт хэрэгтнүүдийг мөрдөхдөө ашиглаж байгаа юм байна