8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Мөнх-Эрдэнийг буруутгасан дөрвөн зүйл ангиас хоёрыг нь хэрэгсэхгүй болгожээ

2023-07-06 11:27:00

Даваагийн Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс мэдээллээ.

Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийг,

  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотод суух Ерөнхий консулаар ажиллаж байхдаа амьдрах зориулалттай 76 м2 хэмжээтэй 3 өрөө орон сууцаар хангагдсан байхад 200 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг түрээслэх гэрээ байгуулж, түрээсийн төлбөрт 2017, 2018, 2019 онуудад нийт 247,000 юань буюу тухайн үеийн ханшаар 93.138.940 төгрөгийг,
  • Хөх хот дахь дунд сургуулийн зүгээс сургалтын төлбөр аваагүй байхад тус сургууль суралцсан өөрийн хүүхдүүдийн сургалтын төлбөрт 42,000 юань төлсөн мэтээр баримт бүрдүүлж,
  • Дипломат төлөөлөгчийн газрын албан хэрэгцээнд ашиглагдаж байсан тээврийн хэрэгслүүд нь шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байхад дээрх ажлыг гүйцэтгүүлэх нэрийдлээр 1.081.830 төгрөгийг,
  • Дипломат төлөөлөгчийн газрын ажилтан, тэдгээрийн гэр бүлийн гишүүдэд эх орондоо ирж амрахтай холбогдсон зардлыг илүү олгож, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас улсын төсвийн хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан,

2. “Даваагийн Мөнх-Эрдэнэ” гэсэн фейсбүүк хаягаас бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

3. Гадаад хэргийн яамны байр руу хүчээр нэвтрэх гэж дайрч, зөвшөөрөлгүйгээр дүрс бичлэг хийсэн үйлдэлд нь эрх бүхий албан хаагчдын тавьсан шаардлагыг эсэргүүцэн тэдгээрийн хувцаснаас зуурах, хөл рүү нь өшиглөх зэргээр хүч хэрэглэж, нүүр рүү нь салаавч гаргах, хэл амаар доромжлох зэргээр заналхийлж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн,

Монгол Улсын Их хурлын Тамгын газрын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Эрдэнэбаярт албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон хэрэгт тус тус буруутгасан.

Харин давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрээр, шүүгдэгч Д.Мөнх Эрдэнийн

1. Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсын төсвийн хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдлүүдээс Дипломат төлөөлөгчийн газрын ажилтан, тэдгээрийн гэр бүлийн гишүүдэд эх орондоо ирж амрахтай холбогдсон зардлыг илүү олгож, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх нэг үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг харгалзан үзэж, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 1жил, 10 сарын хугацаагаар хорих ял оноосныг

2. Бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан Хахуул өгөх хэрэгт нь нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 1 жил 4 сарын хорих ял оногдуулсныг хөнгөрүүлэн өөрчилж, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 8.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг оногдуулсан торгох ялыг хэвээр үлдээлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
SEKSY
80955877TANILTSAA XNE
2023/07/12 122.201.24.152
SEXST
80855877
2023/07/12 122.201.24.152