8o
Улаанбаатар хот
mobile menu

Баярын өдрүүдэд ажиллах эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын цагийн хуваарь

2023-07-06 12:12:00

 

Баяр наадмын амралтын өдрүүдэд буюу 2023 оны долоодугаар сарын 08-наас 17-ны өдрийг хүртэлх хугацаанд нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдалд ажиллана. НЭМГ-ын даргын 2023 оны А/103, А/104 дүгээр тушаалын дагуу 2023 оны долоодугаар сарын 08-наас 17-ны өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд байгууллага бүр хариуцлагатай жижүүрийг томилон ажиллуулахаар боллоо.

Тухайлбал: 2023 оны долоодугаар сарын 10-ны өдрөөс 17-ны өдөр хүртэл:

  • Нийслэлийн Шүд эрүү нүүрний төв /мэс засал, эмчилгээ/,
  • Дүүргийн Эрүүл мэндийн төвүүдийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабинет,
  • Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10:00-15:00 цагийн хооронд тус тус ажиллана.

Тус хугацаанд НЭМГ-ын 77990101-01-04 дугаарын утсаар иргэдийн санал, хүсэлт, талархал, өргөдөл, гомдлыг хүлээн авна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл