8o
Улаанбаатар хот
mobile menu

"Өнөөдөр шөнөдөө бороо үргэлжлэн орно. Туул, Хэрлэн голын усны түвшин 20 см нэмэгдэхээр байна"

2023-07-06 12:32:00

Үер, усны нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ, ЦУОШГ, НЭМГ, НЗАА, Геодез, Усны барилга байгууламжийн газар, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас хамтран хэвлэлийн хурал хийлээ.

Цаг уур, орчны шинжилгээний газрын урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал “Долдугаар сар гараад ихэнх нутгаар хур бороо элбэгшиж эхэлсэн. Долдугаар сарын 3-наас эхлээд төвийн болон зүүн аймгуудын нутгаар үргэлжилсэн бороо орсон. Ингэхдээ 20-26 цаг үргэлжилсэн.

Улаанбаатар хотод орсон борооны хэмжээ дүүргээсээ хамаараад 28-33 миллиметр байна. Үргэлжилсэн хугацаа нь 25-27 цаг орлоо.

  • Өнөөдөр шөнөдөө бороо үргэлжлэн орно. Тухайлбал төвийн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар орно.
  • Маргааш өдөртөө Баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо орно.
  • 7-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар
  • 8-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.
  • 9-нд нутгийн хойд хэсгээр
  • 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно.
  • 11-нд төвийн аймгуудын нутгаар
  • 12-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, Дорнодын тал нутгаар дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна.

Урьдчилсан мэдээгээр

  • Туул гол Улаанбаатар хот орчим, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд усны түвшин 20 см
  • Ерөө гол Улаангом сум орчимд 10 см
  • Онон гол Дадал сум орчимд 20 см-аар тус тус нэмэгдэх хандлагатай байна.

Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, ААН байгууллага, аялж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна" гэлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл