8o
Улаанбаатар хот
mobile menu

Дорнод аймагт газрын тос олборлох төхөөрөмжид хавчуулагдан нэг иргэн нас баржээ

2023-07-24 11:57:00

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ сарын 23-ны өдрийн 07:40 цагт Дорнод аймгийн Халхгол сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Дачин тамсаг” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Ви Эс Эм” ХХК-ийн туслах ажилтан нас барсан гэх дуудлага иржээ.

Дуудлагын дагуу Дорнод аймгийн Цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг эхлүүлсэн. Урьдчилсан байдлаар ажилчдын амрах байранд гар утасны сүлжээгүй тул зарим ажилчин газрын тосны донки төхөөрөмж байрлах газарт очиж утсаар ярьдаг. Энэ үед “Ви Эс Эм” ХХК-ийн туслах ажилтан О нь газрын тос олборлох дээрх төхөөрөмжид хавчуулагдаж, амь насаа алдсан нөхцөл тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Ташрамд мэдээлэхэд, газрын гүн рүү хоолой шургуулан чулуунд нэвчсэн тосыг сорж авах шахуурга бүхий төхөөрөмжийг донки гэж нэрлэдэг. Энэхүү төхөөрөмж нь сорж авсан тосноос хий, усыг нь ялгах зориулалттай.

Эх сурвалж: ЦЕГ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл