8o
Улаанбаатар хот
mobile menu

Үерийн улмаас галт тэрэгний хөдөлгөөнийг түр хязгаарлажээ

2023-07-26 10:57:00

Говьсүмбэр, Төв аймгийн нутгаар орсон хүчтэй аадар борооны улмаас өчигдөр 23.30 цагт Агуйт-Наран-Элгэн хоорондын замын 559-р км-ийн нэгдүгээр зуутад төмөр замын ул шороо үерийн усанд угаагджээ. Тиймээс тус хэсгийн галт тэрэгний хөдөлгөөнийг түр хязгаарлаж, замыг сэргээн засах ажлыг эхлүүлсэн байна.

Улаанбаатар-Сайншанд чиглэлийн зорчигчийн 286-р галт тэрэг, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн зорчигчийн 44-р галт тэрэгний болон Сайншанд-Улаанбаатар чиглэлийн 285-р галт тэрэг, Замын-Үүд-Улаанбаатарын чиглэлийн 275-р галт тэрэгний хөдөлгөөнийг Агуйт, Наран-Элгэн зөрлөг дээр зогсоож, зорчигчдыг шилжүүлэн суулгаж, үргэлжлүүлэн аялуулах ажлыг шуурхай зохион байгуулж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment