8o
Улаанбаатар хот
mobile menu

У.Равдан: Миний ээж хэзээ нэгэн цагт цагаадах нь тодорхой. Яагаад гэвэл, ямар ч гэмт хэрэг хийгээгүй

2023-07-27 12:12:00

Яруу найрагч Ц.Хуланг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн гурав, 3.1 дүгээр зүйлийн нэг, 3.2 дугаар зүйлийн нэг дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан буюу Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, есөн жил зургаан сарын хугацаатай хорих ялаар шийтгэсэн. Үүнтэй холбогдуулан түүний гадаадад амьдарч буй хүү У.Равдан цахим орчоороо дамжуулан байр сууриа илэрхийллээ. 

Тэрээр "Миний ээж Ц.Хулан эрт орой хэзээ нэгэн цагт цагаадах нь тодорхой. Яагаад гэвэл тэр ямар ч гэмт хэрэг хийгээгүй. Шударга шүүлгээгүй.

Тэр газараас нэг минутийн ч гэсэн өмнө гаргаж авмаар байна. Цагаадсан хойно нь бидэнд тэр нөхөн төлбөр хэрэггүй. Бид нөхөн төлбөрөө өөрөөр авна шүү. Та нар тэрийг сайн тооцоорой. Хүнийг гэр бүлээр нь хэлмэгдүүлж, тамлан зовоосны хариуг яг адилхан л авна. Энэ бол шударга ёс. Энэ хэлмэгдүүлэлтэнд шууд болон шууд бусаар оролцож байгаа хэнийг нь ч хэн гэж үлдээхгүй шүү энийг хатуу анхааруулъя.

Нэмээд хэлэхэд элдэвийн худал цуурхал санаатай санаандгүй тарааж, барин тавин хэрэлдэж зүтгээд байгаа хүмүүс болиорой. Хардах эрх та нарт мэдээж байгаа. Үзэл бодол, хувь хүн, шүлэг яруу найраг нь таалагддаггүй байж болно. Гэхдээ тэглээ гээд хүнийг доромжилж, гүтгэж болохгүй шүү. Юманд хэмжээ хязгаар байдаг шүү.

Ээжид маань өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, шударга шүүхээр шүүлгэх эрх бий. Эдгээр эрхийг нь эдлүүлмээр байна" гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
чимэд
тагнуултай холбоотой гэх хэрэг чухам яг яаж холбогдоод юу дамжуулсан тухай баримталгаа энд баттулгын гар орчихжээ олон ноцтой баримт дэлгэж буруутав
2023/08/01 124.158.69.209
SEXSY
80955877SEKSDN
2023/07/28 103.229.120.174
ЕС тагнуулдаа анхаарлаа хандуулаач
Хэвлэл мэдээллээр урьдчилан баахан мэдээлсэн тагнуулын хэрэг ч хоосон бололтой. Өмгөөлөгчид итгэнэ. Тагнуулд итгэх боломж алга.
2023/07/27 64.119.18.208
  • Recent
  • Most Read
  • Most Comment