8o
Улаанбаатар хот
mobile menu

Магистраль шугамын засварын дараа орчны тохижилтод стандарт хангуулахаар ажиллаж байна

2023-07-28 11:11:00

Хотын стандарт, хяналтын газраас шинээр хийж байгаа болон засаж буй магистраль шугамд хяналт тавин ажиллаж байна. Тухайлбал, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн 9 хорооны нутаг дэвсгэрийг хамарсан 4.8 км урттай зургаан магисрал шугамыг өргөтгөн туннел болгон шинэчлэх ажил 85 хувьтай, тохижилтын ажил эхлээд буй.

Тус магистраль шугамын байгууламжийг булсан хэсгийн дээр зөвхөн явган зам, дугуйн зам хийх бөгөөд тохижилтыг явган замын стандартын дагуу хийхийг зөвлөн ажиллаж байгаа юм. Мөн гүйцэтгэгч байгууллагуудад улсын байцаагчийн зөвлөмж өгсөн бөгөөд албан мэдэгдэл хүргүүлэхээр төлөвлөжээ.

UCS 0901B Явган хүний зам, талбайн төлөвлөлт, хучилт, угсралтад тавих ерөнхий шаардлага

https://standard.ub.gov.mn/standard-one?id=21

UCS 1001A Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэд бүтцийн хүртээмжийг дээшлүүлэх арга зүйн удирдамж*шинэ

https://standard.ub.gov.mn/standard-one?id=1

UCS 1001C Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй дэд бүтцийн зураг төсөл*шинэ

https://standard.ub.gov.mn/standard-one?id=2

Дээрх стандартын шаардлагууд нь хуучин байсан стандартын бус замыг нөхөн сэргээлтийн явцад сайжруулан, орчны тохижилт, аюулгүй байдлыг хангаад зогсохгүй иргэд, оршин суугчдын тав тухтай орчныг бүрдүүлэх, хотоо эмх цэгцтэй болгох, хотын соёлыг дэлгэрүүлэх үндэс юм.

ХОТЫН СТАНДАРТ, ХЯНАЛТЫН ГАЗАР

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
үргэлжлэл нь -гэхэд малын хашаан дотор л явж бгаагаас илүү заваан халтирч үхэх гээд явахын аргагүй болдог
2023/08/04 202.9.40.89
зочин
кино үйлдвэрийн буудлаас далан уруудаж байгаа шавхайтай замыг хуучин хавтангаараа бүрээд өгөөч өвөл нь коток зун нь лаглайсан шавар бүхэл бүтэн нийслэл хотод амьдарч байгаа гэхэд бороо орсны дараах
2023/08/04 202.9.40.89
  • Recent
  • Most Read
  • Most Comment