8o
Улаанбаатар хот
mobile menu

Баянхонгор-Алтай чиглэлийн авто замын Нарийн гүүрний хөдөлгөөнийг түр хаасан хэвээр байна

2023-08-02 09:10:00

Өнөөдөр өглөөний 07:30 цагийн байдлаар Баянхонгор-Алтай чиглэлийн авто замын зорчих хэсгийн 189 км-ээс буюу Нарийн гүүрний хөдөлгөөнийг түр хаасан хэвээр байна. Үүнтэй холбоотойгоор Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас тус чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа. Өчигдрийн орсон аадар борооны улмаас замын зорчих хэсэг дээгүүр ус даван урсаж, Нарийн гүүрний хоёр талын чулуун бэхэлгээ эвдэрчээ. Түүнчлэн хөвөө хучилтын ирмэгт тулж урссанаас үүдэн авто замын зорчих хэсэг нурж, нарийссан байна. Мөн Баянхонгор талаас ачааны нэг автомашин, гурван автобустай 104 зорчигч, суудлын 30 автомашинтай 80 орчим иргэн усанд боогджээ. Эвдрэл үүссэн зам дээр аймгийн онцгой комисс болон цагдаагийн байгууллагын алба хаагчид, Онцгой байдлын газраас эргүүл, бүсийн инжeнeр ажиллаж байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment