8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрөөс эхлэн Алтай Таванбогд уул руу тээврийн хэрэгслээр нэвтрэхийг хориглолоо

2023-08-02 12:12:00

Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газар дахь Таванбогд уул /Ерөнхийлөгчийн овоо/ руу тээврийн хэрэгслээр нэвтрэхийг хоригложээ. Их Ойгор, Шивээтхайрханы байгаль хамгаалагчийн хяналтын постоос цааш тээврийн хэрэгслээр нэвтрэхийг өнөөдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар хориглосон шийдвэрийг БОАЖЯ-наас гаргасан байна. Тодруулбал, гадаад, дотоодын аялагчид тухайн бүсээс цааш морь болон тэмээгээр зорчиж байгалийн цогцолборт газрыг үзэж сонирхох боломжтой аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment