8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэв

2023-08-02 00:00:00

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын нийт 11 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналаа АТГ-аас өнгөрөгч долдугаар сарын 21-нд прокурорт хүргүүлжээ.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас наймдугаар сарын 1-нд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуульд заасан гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх, мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, хахууль авах, өгөх, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, худал мэдүүлэг өгөх, гэрчид хууль бусаар нөлөөлөх зэрэг зүйл ангиар шалгаж, яллагдагчаар татжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment