Дэлхийн хэмжээнд чимээгүй хэлбэрээр тархсан элэгний хорт хавдар эмчлэгдэхгүй өвчний жагсалтаас хасагдсан гэж хэлж болно. Учир нь бага дээр нь эмчилж болох тус өвчнийг эдгээх эмийг Монголд худалдаалах болсоноор олон хүнд горьдлогын гэрлийг асаасан. Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын “Gilead Sciences” компанитай байгуулсан гэрээний хүрээнд эм импортлогч “Омбал” компани олон улсын зах зээлд 94 мянган ам.долларын үнэтэй байгаа “Харвони” эмийг хөнгөлөлттэй үнээр импортолж байгаа. Тэс тус компаний элэгний С вирусийн эмчилгээнд хэрэглэх харвони эмийн 2000 тунг өнөөдрөөс худалдаалахаар болжээ. Үнийн хувьд гурван тун буюу нэг курс нь 1200 ам.доллар байгаа ч ЭМСЯ харвони эмийг зайлшгүй шаардлагатай, хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтад багтааж бүртгүүлэх хүсэлтийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд гаргаад байгаа аж
Элэгний “С” вирусын эм худалдаанд гарлаа
2016-04-20 14:12:00