8o
Улаанбаатар хот
mobile menu

Улсын нэгдсэн төсвийн орлого 37 хувиар өсжээ

2023-08-17 10:10:00

Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн нийт хэмжээ эхний долоон сарын урьдчилсан гүйцэтгэлээр 12.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.5 их наяд төгрөг буюу 37.0 хувиар өсжээ. Түүнчлэн тэнцвэржүүлсэн орлого 12.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулбал 3.2 их наяд төгрөгөөр буюу 42.5 хувиар өссөн байна. Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 11.1 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн ашигтай гараад буй. 

Улсын нэгдсэн төсвийн орлого 37 хувиар өсжээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment