8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрөөс цэцэрлэгийн хуваарилалт хийгдэж эхэлнэ

2023-08-21 10:10:00

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 1-нээс эхэлж, өчигдөр хаагдсан байна. Түүнчлэн E-Mongolia системд бүртгүүлсэн хүсэлтийн дагуу өнөөдрөөс эхлэн цэцэрлэгийн хуваарилалт хийгдэж эхэлнэ. Мөн таны хүүхэд аль цэцэрлэгт хуваарилагдсан талаарх мэдээллийг наймдугаар сарын 21-25-ны өдрүүдэд эцэг эх, асран хамгаалагчдын бүртгэлтэй утасны дугаарт илгээх юм. Нийт 116 337 цэцэрлэгт хамрагдах хүсэлт ирсэн байна. Үүнээс 111 253 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж, 783 хүүхэд орон нутаг руу шилжих бол 2 808 хүүхэд цэцэрлэгээ солих хүсэлт ирүүлжээ.

Өнөөдрөөс цэцэрлэгийн хуваарилалт хийгдэж эхэлнэ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment