8o
Улаанбаатар хот
mobile menu

"Уяхан Замбуу Тивийн Наран" урлагийн их наадмыг гадаад болон дотоодын 41000 гаруй жуулчин үзжээ

2023-08-21 10:57:00

Дөрвөн жилд нэг удаа “Их газрын чулуу” байгалийн үзэсгэлэнт газар, байгалийн задгай театрт болдог энэхүү наадам нь наймдугаар сарын 11-12-нд зохион байгуулагдсан. Тус наадмын арга хэмжээнд "Угтах ёслол", "Тэнгэр газрын дуун" хүндэтгэлийн тоглолт, “Уяхан замбуу тивийн наран" Runway загварын шоу, "Эрт урьд цагт" хүүхдийн тоглолт, "Нар нь нүүдэллэсэн аялгуу" 3000 уртын дуу, морин хуурчдын нэгдсэн тоглолт, "Их хүндэтгэл" тоглолт зэрэг урлаг соёлын хөтөлбөрүүд тоглогдсон байна. Түүнчлэн эдгээр хөтөлбөрийг үзэж сонирхохоор нийт 41000 гаруй гадаад, дотоодын жуулчид иржээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл