8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхий сайд СӨХ-ны удирдах албан тушаалтны төлөөлөлтэй өглөөний уулзалт хийж байна

2023-08-21 11:11:00

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний 19 дэх уулзалтаа өнөөдөр Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны удирдах албан тушаалтны төлөөлөлтэй хийж байна. 

Тэрбээр уламжлал ёсоор энэ үеэр Засгийн газаас хэрэгжүүлж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг танилцуулж, нийслэлд тулгамдаж буй асуудлуудаар санал солилцож байна. 

"Кинг таур" хотхоны СӨХ-ны дарга Ж.Отгонбаяр: Улаанбаатар хотод 100 хувь төлөлттэй СӨХ алга. Хүмүүсийн хандлагыг өөрчлөх хэрэгтэй байна. СӨХ-үүд хүний нөөцийн хомсдолд орсон байна. Ерөнхий сайд СӨХ-үүдийг сонсож байгаад баяртай байна гэв.

Мөн "Хангарьд" СӨХ-ны дарга н.Жаргал: Яармагийн Арцатын аманд улсын сургууль цэцэрлэг алга. Орон сууцнууд төлөвлөлтгүй баригдаж байна. Улсын комисс орон сууцыг хүлээж авахад хөндлөгийн хяналтаар иргэдийн төлөөллийг оруулдаг болмоор байна хэмээн саналаа хэллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
SEKSY
TANILTSN80955877
2023/08/22 139.5.217.123