8o
Улаанбаатар хот
mobile menu

Шилдэг математикчдыг бэлтгэх шинэ сургууль нээгдлээ

2023-08-25 11:11:00

Туршлагатай шилдэг багш нар, төлбөрийн уян хатан нөхцөл, топ байршил буюу Зайсан Толгойн зүүн талд байрлах сургуулийн шинэ байр бол NCS буюу Nandin Creek School-ийн бусад сургуулиудаас ялгарах давуу тал.

Багш нар:
Шавь нарынхаа математикийн ЭЕШ-ын оноогоор улсад хоёр удаа тэргүүлж, дааж авсан ангийнхаа дундаж оноогоор улсад нэгт жагссан Д.Уранчимэг багш "Сант" сургуулийг үүсгэн байгуулагдахаас өнөөдрийг хүртэлх 24 жилийн хугацаанд шилдэг төгсөгчдийг тасралтгүй бэлтгэж, саяхан Зайсанд өөрийн хувийн сургуулиа нээсэн нь NCS буюу Nandin Creek School юм. Тэрбээр өөрийн багтаа Монголын шилдэг ур чадвар бүхий 2-47 жилийн туршлагатай багш нарыг нэгтгэжээ.

Төлбөрийн таатай нөхцөл:
Тус сургуулийн хамт олон засвар тохижилтын ажлаас шалтгаалан хичээлийн шинэ жилтэй зэрэгцэн сургуулийн барилгаа ашиглалтад оруулж буй тул элсэгчиддээ төлбөрийн хамгийн уян хатан нөхцөлийг санал болгож байна.
Жилийн сургалтын төлбөр: 10 сая төгрөг
Үүнд: Сурагчийн поло цамц, англи хэлний сурах бичгүүд, сонголт хийн аль нэг дугуйланд явах эрх тус тус багтаж байна. Төлбөр төлөх нөхцөлийн тухайд нэг сая төгрөгийн урьдчилгаа байршуулж сургуультай гэрээ байгуулж, хүүхдээ элсүүлэх ба есөн сая төгрөгийг нэгдүгээр улирлын хичээл дуусахаас өмнө хоёр хуваан төлөх боломжтой.

Анги дүүргэлт:
Нэг ангид 25 хүртэлх хүүхэд элсүүлэх ба 1-12 дугаар ангийн бүртгэл есдүгээр сарын 10-ныг дуустал явагдана.

Топ байршил: Хүн ам шигүү суурьшсан Зайсан орчимд хэт өндөр төлбөртэй хувийн сургуулиуд, улсын ганцхан сургуулийн сонголт байгаа ба хотын түгжрэл эрчээ авч буй энэ үед чанартай боловсролыг боломжийн үнээр гэртээ ойр байршилд авах боломж Зайсангийн оршин суугчдад олдож байна. Зайсан Толгойн зүүн талд шинээр ашиглалтад орсон байрандаа тэд та бүхнийг хүлээж байна. Бүртгэл өдөр бүр үргэлжилнэ. Та бүхнийг хүрэлцэн ирж, ирээдүйн шилдэг математикчдыг төрүүлэн гаргах их үйлсэд хамтран зүтгэхийг урьж байна.

NCS Nandin Creek School
Утас: 99090543, 80640888

Шилдэг математикчдыг бэлтгэх шинэ сургууль нээгдлээШилдэг математикчдыг бэлтгэх шинэ сургууль нээгдлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Passports, Visas, Driver's License, ID CARDS
Government Database System..Email ( lifiben@gmail.com ) We Produce Passports,Drivers Licenses,ID Cards,Birth Certificates,Diplomas,Visas,SSN,Marriage Certificates,Divorce Papers,US Green Cards,Unive
2024/03/03 129.0.204.219