8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Амарбаясгалан: "Шинэ сэргэлтийн таван тойрог" төсөл хэрэгжүүлнэ

2023-09-01 14:37:00

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Хурлаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрээр ""Шинэ сэргэлтийн таван тойрог" хэмээх төслийг Засгийн газраас хэрэгжүүлэхээр боллоо. Уг төсөл нь орон нутаг болон Улаанбаатар хотын хөгжлийг хязгаарлаж буй асуудлуудыг нэг цогцоор шийдвэрлэх бодлогыг хэрэгжүүлэх юм. "Шинэ сэргэлтийн таван тойрог" төслийн хүрээнд авто зам, эрчим хүчний дэд төслүүд, орон сууцны хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх төслүүдийг хэрэгжүүлнэ. Урт хугацаанд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд бөгөөд үүнийг хэрэгжүүлснээр аймаг орон нутагт эдийн засгийн үр өгөөжөө өгнө. Орон нутгийн хөгжлийг дэмжих, ажлын байр бий болгох, хүн амьдрах таатай орчин нөхцөл бий болгох хэрэгтэй. 

"Шинэ сэргэлтийн таван тойрог" төслийн хүрээнд Засгийн газар дулаан хангамжийн эх үүсвэрийг бий болгох дэд төслийг арван аймагт хэрэгжүүлнэ. Хөвсгөл, Дорноговь зэрэг дулааны цахилгаан станцууд нь ажиллах дээд түвшиндээ хүрсэн байгаа аймгуудын дулааны цахилгаан станцын өргөтгөлийн төслийг ирэх жилээс төсвийн хөрөнгө оруулалтад тусгана. Энэ нь аймаг орон нутагт орон сууцны төсөл хэрэгжүүлэх боломжийг бүрэн хангах юм. Тухайлбал Дархан, Орхонд 20 мянган айлын орон сууц барих дэд бүтцийг бий болгоно.

2021 онд Монгол Улсын ДНБ 40 орчим их наяд төгрөгт эргэлдэж байсан бол энэ жилийн эцэс гэхэд 55-57 их наяд төгрөгийн ДНБ-тэй болно. 2024 онд ДНБ 70 их наяд хүрэх төсөөлөл бодитой болж буй тул хөдөө орон нутагт ажлын байр бий болгох, хүн амьдрах орчин нөхцөлийг таатай болгох буюу урьдчилсан хөрөнгө оруулалтын ажлыг эхлэх ёстой. “Мянганы зам”-ын төсөл 21 жил хэрэгжсэн. Энэ хугацаанд бүх аймгийн төвүүд хатуу хучилттай холбох ажил амжилттай хийгдсэн. Шинэ сэргэлтийн авто замын төсөл нь аймаг орон нутгийн тээвэр логистик болон бусад хэлбэрээр хооронд нь уялдуулах зорилготой. Жишээ нь, Говь-Алтай аймгийн төв Алтайг Завханы Улиастайтай хатуу хучилттай замаар холбох төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх шийдвэр гарсан. Ховд-Улаангомыг холбох 173 км замын төслийг мөн Азийн хөгжлийн банкны зээлээр шийдвэрлэх Засгийн газрын тогтоол гарсан. Өөрөөр хэлбэл Засгийн газрын зорилтын дагуу жуулчдыг Монгол орны өнцөг булан бүрт хүрэх боломжийг хангана.

Нийтдээ 13 төрлийн авто замын дэд төслийг Засгийн газрын бодлогоо хэрэгжүүлнэ. Ингэхдээ гаднын зээл тусламж, төр хувийн хэвшлийн түншлэл, концесс хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар зуун хувь хийх боломжийг бүрдүүлнэ. Орон нутагт барилга орон сууцны хүртээмжийг сайжруулах чиглэлд анхаарч байна. Өнөөдрийн байдлаар 10 аймагт дулааны цахилгаан станц барих төсөл хэрэгжиж байгаа. БНСУ-ын Экзим банкны 110 сая ам.долларын зээлээр баригдаж байна. ЗГ-аас Шинэ сэргэлтийн таван тойрог төслийн хүрээнд аймаг орон нутагт дулаан хангамжийн эх үүсвэрийг бий болгоно. Хөвсгөл, Булганд дулааны цахилгаан станцын өргөтгөлийн төслийг ирэх жилүүдэд төсвийн хөрөнгө оруулалтад суулгана. Дулаан хангамжийн дэд бүтцийн хоёрдугаар хэлхээг хэрэгжүүлэх төслийг ирэх оны улсын төсвөөс хийж хэрэгжүүлнэ" гэлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
SEKSY
S AWI80955877AX NARAAS
2023/09/07 103.212.118.121
DR. ADITYA
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023/09/05 102.89.34.83
  • Recent
  • Most Read
  • Most Comment