ИЗНН-аас Улсын дээд шүүхэд ирүүлсэн намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт болон намын даргаар Б.Батбаатар сонгогдсоныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг тус шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн энэ сарын 4-ний хуралдаанаар хэлэлцжээ. Улмаар өргөдлийг нь буцаах шийдвэр гаргасан байна. Учир нь, ИЗНН-аас тухайн асуудлаар өнгөрсөн зургаадугаар сарын 13-нд өргөдөл гаргасныг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн долоодугаар сарын 3-ны хуралдаанаар хэлэлцэж, 26 дугаар тогтоолоор улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ. Гэтэл тус нам нь уг тогтоолд заасан зөрчлийг арилгахгүйгээр дахин ижил агуулгатай өргөдөл гаргасан учраас Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 3.3-т заасны дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх үндэслэлгүй гэж үзсэн байна.
ИЗНН энэ сарын 9-нд Их хурлаа хийхээр төлөвлөөд байсан юм.
Улсын дээд шүүх мөн Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын Намын цахим хаяг, байршил бүртгүүлэх тухай өргөдлийг эрх бүхий этгээд гаргаагүй гэсэн үндэслэлээр буцаажээ.