8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Сүхбаатар: Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөн хязгаарлах шийдвэрийг үргэлжлүүлэхгүй

2023-09-13 11:37:00

Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. Ингэхдээ "Тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор нь хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг миний хувьд үргэлжлүүлэхгүй гэсэн байр суурьтай байгаа. Хэдийгээр 10 хүнээс асуухад зургаа нь үргэлжлүүлэхийг дэмжиж байгаа ч удаан хугацаанд үргэлжлүүлэх боломжгүй. Хоёр дугаартай хүмүүс хөдөлгөөнд оролцож байгаа нь үнэн.

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажил ид явагдаж байна. Ирэх долоо хоногт 100 автобус шинээр орж ирнэ. Түүний дараа 150 автобус ирнэ.

Зам, гүүрийн дэд бүтцийн ажил урьд өмнө хийгдэж байгаагүйгээр хийгдэж байгаа. Ойрын хэдэн хоногт Зайсангийн гүүр ашиглалтад орно. Арваннэгдүгээр сард Туулын гүүр ашиглалтад орно" гэлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл