8o
Улаанбаатар хот
mobile menu

Маргаашаас автотээврийн хэрэгслийн гэрчилгээ E-Mongolia системд байршина

2023-09-14 09:25:00

Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ энэ сарын 15-ны өдөр буюу маргаашаас эхлэн E-Mongolia системд байршина. Тухайлбал, автотээврийн хэрэгслийн гэрчилгээ цахим хэлбэрээр E-Mongolia системд байршсанаар иргэн, ААНБ өөрийн өмчлөл, эзэмшлийн тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг харах, шалгах боломж бүрдэх юм Мөн гэрчилгээгээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн тохиолдолд цахим гэрчилгээг ашиглах боломжтой. Энэхүү цахим гэрчилгээ нь цаашид гар утасны апплекейшн ашиглан автотээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хийх суурь нөхцөл болох юм хэмээн Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл