8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлд шахмал түлшний 492 борлуулалтын цэг өнөөдрөөс ажиллаж эхэллээ

2023-09-15 12:57:00

“Тавантолгой түлш” ХК-иас сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, өвөлжилтийн бэлтгэлийн талаар мэдээлэл хийлээ. 2023-2024 оны галлагааны улирал эхэлж буйтай холбоотой нийслэлд шахмал түлшний 492 борлуулалтын цэгээр 3100 тонн түлшийг есдүгээр сарын 15-н буюу өнөөдрөөс айл өрхийн хэрэгцээнд борлуулж эхэлжээ.

Борлуулалт, хадгалалтын хэлтсийн дарга О.Мишээл, Энэ жил нийслэлд шахмал түлшний борлуулалтын 650 цэг ажиллахаас 492 нь өнөөдрөөс ажиллаж эхэллээ. Үлдсэн 160 цэгийг аравдугаар сарын 1-нийг хүртэл үе шаттайгаар нээхээр төлөвлөж байна.

Энэ намрын хувьд нийслэлийн 98 агуулахад 100 мянган тонн,  үйлдвэрийн талбайдаа 18 мянган тонн түлшний нөөцтэйгээр борлуулалтаа эхлүүллээ гэв.

“Тавантолгой түлш” ХК баруун, төв, зүүн гурван үйлдвэртээ нийт 13-14 шугам ажиллуулж, шахмал түлш үйлдвэрлэнэ. 2023-2024 оны галлагааны улиралд нийт 230 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэхээр төлөвлөжээ.  
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл