8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрдэнцогт сумын "Хаан" банкны теллер 300 саяар мөрийтэй тогложээ

2023-09-19 11:57:00

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын "Хаан" банкны ажилтан гүйлгээний болон бусдын 300 сая төгрөгийг мөрийтэй тоглоомд оруулсан гэх мэдээлэл гарсан.

Тэгвэл цагдаагийн байгууллагаас уг хэргийн талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын банкны ажилтан кассаас их хэмжээний мөнгө ашиглаж цахим мөрийтэй тогтлоом тоглосон байж болзошгүй байна” гэх гомдол, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус аймгийн цагдаагийн газраас дээрх гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл