8o
Улаанбаатар хот
mobile menu

“Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази, Номхон далайн чуулган Монголд болно

2023-09-19 13:13:00

2023 оны есдүгээр сарын 10-25-ны өдрүүдэд Саудын Арабын Хаант ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 45 дугаар чуулган зохион байгуулагдаж буй. Энэ үеэр ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын Соёлын асуудал эрхэлсэн дэд захирал Эрнесто Оттонитой Соёлын сайд Ч.Номин уулзалт хийсэн байна.

Энэхүү уулзалт Дэлхийн баримтат өвийн үнэт дурсгалыг хадгалан хамгаалах зорилготой ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази, Номхон далайн /MOWCAP/ Х чуулганыг Монгол Улсад зохион байгуулахаар болсон бөгөөд уг чуулганыг зохион байгуулах болсныг баталгаажууллаа.

ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийг жагсаалтад Монгол Улсаас “Монгол нүүдлийн зан үйл”, “Наурызын баяр”-ыг нэр дэвшүүлэхээр болсныг дуулгажээ.

ЮНЕСКО-гийн “Бүтээлч хотын сүлжээ”-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг бүртгүүлэх хүсэлт гаргасан бөгөөд өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотод соёлын үйл ажиллагааг идэвхжүүлэх, дотоодын бүтээлч үйлдвэрлэгчдийг дэмжих бодит алхмуудыг хийснээ мөн өгүүлжээ.

"Соёлын үнэт зүйлсийн хууль бус экспорт, импорт, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай" ЮНЕСКО-гийн 1970 оны конвенцын хэрэгжилтийг хангах үүднээс Монгол Улс Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн нэгжтэй болсон бөгөөд үргэлжлүүлэн бүс нутгийн хэмжээнд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийллээ.

ЮНЕСКО-той хамтран орон нутгийн удирдлагуудыг чадавхжуулах, Дэлхийн өвийн конвенцод тулгуурлан соёлын өвийн чиглэлээр мэргэших шинэ залуу судлаачдыг чадавхжуулахад чиглэсэн төсөл хөтөлбөр, сургалт зохион байгуулах хүсэлтэй байгаагаа мөн илэрхийллээ.

Мөн ноён Эрнесто Оттонитой уулзах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийх төрийн айлчлалын үеэр Версалын Хатан хааны дуурийн театрт тоглогдох Монгол Улсын Соёлын элч-Морин Хуурын чуулга болоод Нант хотод зохион байгуулагдах “Чингис Хаан:Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” тусгай үзэсгэлэнд ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей болон бусад албан тушаалтныг Монгол Улсаас БНФУ-д зохион байгуулагдах соёлын арга хэмжээнд оролцохыг урилаа.

Уулзалтын төгсгөлд өнгөрсөн наймдугаар сард зохион байгуулсан “Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн талаар ярилцаж цаашид уг фестивалийг олон улсын чанартай наадам болгон цар хүрээг өргөжүүлэхэд ЮНЕСКО-той хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл