8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатар хотод хамгийн шинэлэг артизан хүнсний зах нээгдэнэ

2023-09-19 13:57:00

Эрүүл ахуйд нийцсэн мах, шинэ талхны мухлаг, фермерийн хүнс, хүлэмжийн ногоо, бөөний төв, нэрийн дэлгүүр, төрөл бүрийн амттан, ховор нарийн бүтээгдэхүүн зэрэг хамгийн өргөн сонголттой, хамгийн том хүнсний зах Go.to market төслийн 1-р давхарт нээгдэх гэж байна.

Энэ бол хүнсний захын чиг хандлага. Нийслэл хотод маань сайн чанарын хүнсний бүтээгдэхүүн, ховор нандин хүнсний материал цуглуулъя гэвэл таны хүссэн бүх бараа нэг дор орших төвлөрсөн цөөн хэдхэн газрууд төсөөлөгдөх вий. Нэг дор очоод л мах, ногоо, бяслаг, жимс жимсгэнэ, эрүүл хоолны материалуудаа тухтай гэгч нь үзээд сонгох нь хэчнээн амар байдаг билээ? Сайн гэгч нь хараад шилж сонгохдоо ядарвал тухалж амраад шинэ кофе шоп, ресторануудыг ч туршиж үзэнгээ стандартын дагуу хадгалсан, эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсээ цуглуулбал жаргал биз дээ.

зураг

 

Зарим тохиолдолд найз нөхдөө дайлах, гэр бүлдээ гэнэтийн бэлэг барьж шинэ жороор хоол хийж өгөх санаа ч бас хүнсний дэлгүүрүүдээр хэсэнгээ шинэ ногоо, амтлагч, ховор нандин зүйлсийг харах үед харван орж ирэх нь бий.

Ийм төрлийн хоббиндоо дийлдэн дээрх чанаруудыг шингээсэн газруудыг зорин очмоор байвч дэндүү хол зайтай ихэвчлэн хотын төв рүү явах шаардлага гардаг. Бидний мэддэг зарим зах, олон том сүлжээ супермаркетууд, худалдааны төвүүд бий боловч ялангуяа бага насны хүүхэдтэйгээ хамт хүнсээ цуглуулдаг гэр бүлүүдэд хүүхэд үзэж харан саатах юм олонтой, тоглоомын төвтэй, салхилах орчинтой, автомашины зогсоол хүрэлцээ сайтай, хүүхэд хуурайлах өрөөтэй, гоёхон шинэлэг интерьер засалттай байвал ямар сайхан билээ.

зураг

 

Нийслэл хотод маань шинэлэг, тав тухтай төв нэгээр нэмэгдэхэд үйлчлүүлэгчид баярлан хүлээн авч, бидний амьдралын чанар нэг шатаар өгсдөг. Хүннү молл, Emart, УИД шиг цогц төлөвлөлттэй, хүмүүсийн уулзах газар болдог худалдаа үйлчилгээний төвүүд нэмэгдсэнээр үйлчилгээний стандарт ахиж, бизнесийн соёлд суралцаж, салбарынхан хамтдаа хөгждөг.

зураг

 

Тэгвэл сүүлийн жилүүдэд ид барилгажиж хүн ам нь тэлж буй хойд бүсэд шинэ шинэлэг, эрүүл ахуйн стандартыг баримталсан, олон улсын жишиг бүхий  Go.to market төслийн талаар танд дуулгахдаа таатай байна. Мэдээж ганцхан хүнс биш, бидэнд хэрэгтэй бүх зүйл энд байгаа. Гадна орчин, тав тухыг шийдэхдээ  хүүхэд залуус, хөгшид настнууд, аав ээжүүд гээд бүгдийг нь бодолцсон нь маш их таалагдлаа.

Байршил нь Сүхбаатар дүүрэг 11-р хороо Хангай хотхоны баруун талд, өөрөөр хэлбэл хотын төвөөс  1.5км зайтай, орон сууцны барилгажилт эрчимтэй явагдаж байгаа бүс. Энэ бүсэд амьдардаг бол өдөр бүр хүнсээ шинээр авах боломжтой болох нь, харин хойд зүг 7 буудал, Чингэлтэй, Салхит, Дарь эх, Бэлх, Сэлх болон зуслангийн айлууд замаараа зайлшгүй дайрч өнгөрөх, очих дуртай газрын нэг нь болох нь дамжиггүй. Учир нь энд:

  • Шив шинэхэн талх, боорцог
  • Фермийн сүү, цагаан идээ
  • Амтат дарсны мухлаг
  • Мэдээж хүүхдийн дуртай пицца
  • Зайрмаг, төрөл бүрийн амттан
  • Хүлэмжийн ногоо
  • Орон орны төрөлжсөн хүнс
  • Ховор нарийн бүтээгдэхүүнүүд
  • Эрүүл мэндийг дэмжих эко хүнс
  • Эрүүл ахуйн шаардлагыг ягштал хангасан төрөлжүүлсэн мах, махан бүтээгдэхүүн байх болно.

зураг

 

Энд хотын хамгийн том хүнсний зах, хамгийн олон төрлийн хоол үйлчилгээ төвлөрөх гэж байна. Цэвэрхэн саруул орчинтой, орчин үеийн интерьерийг таашаан тав тухыг мэдрэн хүнсээ цуглуулангаа бусад төрлийн худалдан авалтыг хийж болох яг эдгээр хэрэгцээг бүгдийг хангасан “Go.to market” таны орох дуртай газруудын нэгд зүй ёсоор тооцогдоно гэдэгт итгэлтэй байна.

Та хүнсний бизнес эрхэлдэг үү?

Таны бизнес нийслэлийн хойд бүс рүү тэлэх болсон уу?

Та салбар нээж бизнесээ өргөжүүлдэг үү?

Тийм бол “Go.to market” таны заавал байх ёстой газар. Ихэнх бизнес эрхлэгчид хотын төв эсвэл урд бүс рүү салбараа нээхийг эрмэлздэг нь үнэн. Гэхдээ ханасан зах зээл рүү, өрсөлдөөн дунд орохоосоо илүү эрэлтийг дагаж салбарлахыг зөвлөж байна.

зураг

 

Мастер Группийнхэн танд барилга байгууламжийг биш бизнесийн урсгал, хөл хөдөлгөөн, шинэ зах зээл, ирээдүйн өсөлтийг санал болгож байна. Тэд таны бизнесийн таатай орчныг бий болгохын тулд худалдааны төвийг зохион байгуулалт сайтай, цэвэр цэмцгэр, аюулгүй байлгахад онцгойлон анхаарч ажиллах менежментийн багийг бүрдүүлэн бэлтгэл ажлаа эхлүүлээд байна. Ингэснээр үйлчлүүлэгчид тав тухтай орчинд сэтгэл ханамжтай худалдан авалт хийх, илүү удаан хугацаанд шоппинг аялал хийх боломж бүрдэж, байнгын үйлчлүүлэгчийн урсгал бий болж бизнес эрхлэгчийн ашиг орлого тогтвортой өсөх болно.

зураг

 

Гадна талбай 1300мкв, дээвэр дээрээ 3800мкв талбайд задгай террас, спорт хэсэг, салхилах орчныг бүрдүүлсэн тохижилт хийж байна.

зураг

 

Хүнсний стандартын тухайд эрүүл ахуйч болон махны итгэмжлэгдсэн лаборатори шийдэгдсэн, агааржуулалтын систем сайтай, нян бактери үржихгүй материалыг дотоод засалд ашиглан бүрэн тохижуулалт хийж байна. Та амжиж нэгдээрэй.

“Go.to market” худалдаа үйлчилгээний төвтэй холбоо барих:

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл