8o
Улаанбаатар хот
mobile menu

Архивийн үйл ажиллагааг түр зогсооно

2015-11-25 18:13:00

Архивын ерөнхий газрын шинэ цогцолбор ашиглалтад орж, Үндэсний төв архивыг нүүлгэн шилжүүлэхээр болсон. Үүнтэй холбогдуулан Архивын ерөнхий газраас иргэд, байгууллагад өгөх лавлагаа, мэдээллийн үйлчилгээг ирэх сарын 1-нээс 2016 оны хоёрдугаар сарын 29-ний өдрийг дуустал түр зогсоохоор болжээ.

Үндэсний төв архивын нийт 16 700 хайрцаг, 37 500 уут бичиг баримтыг нүүлгэн шилжүүлэх аж. Нүүлгэн шилжүүлэлттэй холбоотойгоор Архивын ерөнхий газраас яам, агентлаг, хууль хяналтын байгууллагууд болон хамтран ажиллагч 60 гаруй байгууллагад архивын үйл ажиллагааг түр зогсоох тухай албан бичиг хүргүүлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл