8o
Улаанбаатар хот
mobile menu

Намууд эмэгтэйчүүдийг дэмжих амлалтаасаа ухрав

2023-09-20 10:37:00

Жил хүрэхгүй хугацааны дараа УИХ-ын ээлжит сонгууль болно. Улс төрийн намууд одооноос сонгуульдаа бэлтгэж, намынхаа бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн, иргэдээ сонсож эхэллээ. Сонгууль дөхөхөөр намууд сонгогчиддоо амлалт өгч эхэлдэг. Сонгуулиас сонгуулийн хооронд улам хэрсүүжиж буй сонгогчид ирэх сонгуулиар амлалтад хууртах нь юу л бол. Сонгогчид нам, эвсэл, нэр дэвшигчдийн өмнөх түүх, өгсөн амлалтыг нь шүүн тунгаадаг болсон. Харин намууд амласаар, түүндээ хүрэхгүй унасаар л байна. Хамгийн сүүлд л гэхэд БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслөөс зохион байгуулсан “Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах амлалт” олон улсын форумын үеэр улс төрийн 10 нам “Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах улс төрийн намын амлалт”-д нэгдэж гарын үсэг зурсан. Ингэснээр дараах найман амлалтыг өгсөн юм.

  1. Улс төрийн намыг бодлогын институц болгон төлөвшүүлэхэд намын санхүүжилтийг нээлттэй, ил тод болгож, дотоод ардчиллыг бэхжүүлж, хариуцлагын жишгийг тогтоож, жендэрийн тэгш байдлыг дэмжих, 
  2. Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг дэмжсэн сонгуулийн тогтолцоог сонгож, нэр дэвшигчийн квотыг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах, нийгмийн бүлгүүдийн тэгш оролцоо, тэнцвэртэй төлөөллийг хангах, 
  3. Намын бодлого, дүрэм, журам, хөтөлбөрийг жендэрийн хариуцлагатайгаар шинэчлэн хэрэгжүүлж, ил тод болгох, ялгаварлан гадуурхалт, хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөн намын дотоод ардчиллыг бэхжүүлэх, 
  4. Намын шийдвэр гаргах бүх түвшинд аль нэг хүйсийн төлөөллийг 40-өөс доошгүй хувьд хүргэх, нийгмийн бүлгүүдийн төлөөллийг хангах, 
  5. Эмэгтэй гишүүдийн манлайллыг дэмжих хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, 
  6. Сонгуульд нэр дэвшүүлэх болон төрийн улс төрийн албанд томилохдоо хүйсийн тэгш байдлыг хангах, гарааны тэгш нөхцөлийг бүрдүүлэх санхүүжилтийн арга, механизмуудыг хэрэглэх, 
  7. Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх бодлогоо тодорхойлох, хэрэгжүүлэх, 
  8. Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөлөлтэй байх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, жендэрийн хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд иргэд, олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллахаа амлаж байна гээд гарын үсгээ зурцгаасан.

Энэ бол хэдхэн сарын өмнө буюу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд өгсөн амлалт. Гэвч улс төрийн намууд энэ амлалтаа хэрэгжүүлэхгүй хойш сууж байна. Дээрх амлалтад нэгдсэнээс хойш удалгүй УИХ сонгуулийн хуулиа баталсан. Ингэхдээ эмэгтэйчүүдийн квотыг 40 хувьд хүргэх заалтаас татгалзаж, 2028 онд 40 хувьд хүргэх амлалт өгөв. Ийнхүү улс төрийн намууд тендерийн тэгш байдлыг хангах амлалтаасаа ухарсаар л байна. “2028 онд эмэгтэйчүүдийн квотыг 40 хувь хүргэнэ” гэж хуульчилсан ч цагаа тулахаар хуулиа өөрчлөхийг үгүйсгэхгүй. Сонгуулийн хууль байтугай Үндсэн хуулиа хүссэн үедээ өөрчилдөг болсон улс.

Удирдлагын багынх нь дийлэнх олонх эрчүүдээс бүрддэг улс төрийн намууд сонгуулиар эмэгтэйчүүдийн квотын нэмэх зоригтой шийдвэр гаргаж чадахгүй ч ядаж намынхаа болон төрийн анхан, дунд шатанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлдэг байх хэрэгтэй. Гэвч намууд эмэгтэйчүүдэд үл итгэсэн хэвээр л байна. Хэрэв ийм байсаар л байвал сонгогчдын хувьд олонх болсон эмэгтэйчүүд жендерийн мэдрэмжгүй улс төрийн намуудад тохирох дүнг нь тавих биз ээ.    

АН 16 дэд даргаа сонгож, олон нийтэд зарласан. Гэтэл тэдний гурав нь л эмэгтэй. Уг нь тэд амлалт ёсоороо бол 40-оос доошгүй хувийг нь эмэгтэй гишүүдээсээ бүрдүүлэх байв. Мөн тус намын Улс төрийн зөвлөлийн 22 гишүүний ердөө тав нь эмэгтэй.

Намууд эмэгтэйчүүдийг дэмжих амлалтаасаа ухравЭрх баригч МАН-ын эмэгтэйчүүдийн байгууллага болох Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны зүүн, говийн бүсийн чуулган энэ сраын эхээр Дорноговь аймагт болсон. Гэхдээ чуулганы үйл ажиллагааны хэсэгхнийг буулгасан гэрэл зургаас олон зүйлийг уншиж болохоор харагдаж байна. Эмэгтэйчүүдийн чуулганы эхний эгнээнд зассан 10 сандлын ес дээр нь эрчүүд сууж, эмэгтэйчүүдийн байгууллагын даргын хувьд Х.Булгантуяа эрхбиш тэрхүү эгнээнд багтжээ. Ерөнхий сайд тэргүүтэй эрчүүд гарч явахад Х.Булгантуяа сайд гар барьж үдээд, ганцаараа торойгоод үлдсэн нь хальсанд үлджээ. Энгийнээр харахад улс төрийн намын албан арга хэмжээ явж ирсэн тэр зарчмаараа явсан байх. Эргэцүүлээд харвал олон зүйл харагдаж байна. 

Намууд эмэгтэйчүүдийг дэмжих амлалтаасаа ухрав

Намууд эмэгтэйчүүдийг дэмжих амлалтаасаа ухравХҮН саяхан хувьд шинэ бүтэц зохион байгуулалтаа танилцууллаа. Шинэ улс төрийн хүчин гэдэг утгаараа амлалтад илүү соргог хандаж. Эс бөгөөс их оноо алдана гэдгээ ч тэд мэдэж байгаа нь дамжиггүй. Шинэ томилгоог нь харвал Удирдах зөвлөлийн 17 гишүүнийнх нь найм нь эмэгтэй. Харин найман нарийн бичгийн даргынх нь  гурав нь эмэгтэй.Намууд эмэгтэйчүүдийг дэмжих амлалтаасаа ухрав

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл