8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Ганбаатар: Манай улс шатахууны хоригт орсон эсэх асуудал ойрын хоёр хоногт тодорхой болно

2023-09-22 00:00:00

ОХУ-ын Засгийн газраас дотоодын зах зээлээ тогтворжуулах үүднээс хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан дөрвөн орноос бусад бүх улс руу бензин, дизель түлш экспортлохыг түр хугацаагаар хориглоно гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдаад буй. Үүнтэй холбоотойгоор манай улсад шатахуун хомсдох эрсдэлтэй гэж иргэд болгоомжилж, ШТС-ийн гадна урт дараалал үүсээд байна. Энэ асуудалтай холбоотойгоор УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээллээ. 

Тэрбээр "Үүсээд байгаа асуудлын талаар товч мэдээлэл хийе. Өнөөдрийн байдлаар дизель түлш, бензиний нөөц хангалттай байна. Өчигдөр ОХУ-ын Засгийн газрын тогтоол гарсан. Тус тогтоол нь ОХУ-аас арилжааны дизель түлш, бензин экспортлохыг түр хугацаанд хориглох тухай юм. Уг тогтоолын гол агуулга нь, тодорхой нэр төрлийн дизель түлш болоод автобензиний экспортод хориг тавьсан талаар. Гэхдээ манай импортолж байгаа дизель түлш энэ хоригт багтаагүй байх гэж ойлгож байгаа. Энэ асуудлыг бид тодруулж байна. Харин АИ 92 болон АИ 95 авто бензин энэ хоригт орсон. 

ОХУ дотооддоо евро таван ангиллын автобензин хэрэглэж байгаа. Манай хэрэглэж байгаа нь евро 2. Тиймээс манай улс руу гаргаж байгаа автобензин тус тогтоолд хамаарахгүй байх магадлалтай. Энэ асуудлыг ойрын хоёр хоногт багтааж олон нийтэд мэдээлнэ. Түүнчлэн тогтоолд Засгийн газар хоорондын комиссын гэрээтэй бол тус хязгаарлалтад хамаарахгүй гэх өгүүлбэр бий. Манай хоёр улсад дээрх агуулга бүхий гэрээ байгаа. Тиймээс гэрээний хүрээнд тус улстай ярилцана. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment