8o
Улаанбаатар хот
mobile menu

Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа

2023-09-22 11:57:00

Цагдаагийн байгууллагад өчигдрийн 19:00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дугаар тоот байрны дээвэр дээр "Эрэгтэй хүүхдийг шатаах гэж байсан бололтой, хүүхэд нүцгэн, түлэгдсэн байдалтай байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Уг дуудлага, мэдээллийг шалгахад Дархан-Уул аймгийн харьяат 15 настай эрэгтэй С-ийг түүний танил болох 12-14 насны дөрвөн хүүхэд толгой, нүүр зэрэг газарт гар ариутгагч мэт шингэн зүйл цацаж, шатаасан болохыг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлсэн байна. Урьдчилсан байдлаар насанд хүрээгүй хохирогч С, холбогдогч С, М, Т, Э нар нь хоорондоо танил бөгөөд Дархан-Уул аймагт хулгайлах, дээрэмдэх зэрэг хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа Улаанбаатар хотод ирж тэнүүчилдэг нөхцөл байдал тогтоогдоод байна. Хохирогч С нь урьдчилсан байдлаар 3-р зэргийн түлэгдэлтэй эмнэлэгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа хийж байна. Иймд эцэг, эхчүүд асран хамгаалагчдыг хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. ADITY
Хэрэв та 1 бөөрөө 780,000.00 доллараар мөнгөөр зарахыг хүсвэл. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM-той холбогдоно уу
2023/09/22 129.205.113.166
  • Recent
  • Most Read
  • Most Comment