8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Гантөмөр: Эмэгтэйчүүд эрчүүд мөр зэрэгцэн улс Монголоо мандуулдаг улс төрийг Ардчилсан нам хийнэ

2023-01-25 10:10:00

Өнөөдөр /2023.09.25/ Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч тодорно. Үүнтэй холбогдуулан Ардчилсан намын дарга Л.Гантөмөр өөрийн цахим хуудсаар дамжуулан амжилт хүслээ. Тэрээр "Нэгэн шинэ долоо хоног, нэгэн шинэ түүхэн үйл явдлаар эхэлж байна. Өнөөдөр Монголын ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо дээд чуулганаа хийж ээлжит ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Нийт нэр дэвшин өрсөлдөж байгаа бүсгүйчүүддээ амжилт хүсье. Айл гэрт гаргадаг шиг эрхэм нандин шийдвэрийг улс гэрт эмэгтэй хүн гаргах өдөр монгол төрд ирнэ. Миний ээж маш хүчирхэг эмэгтэй байсан, миний эхнэр ч тийм. Хүүхдийнхээ араас “Хоолоо идэж гарсан болов уу” гэж боддог мянга мянган ээжүүдийн сэтгэл шиг, үйлдэл, зорилго шиг энэрэнгүй улс төр Ардчилсан намын улс төрийн шийдвэрүүдийн үнэ цэн, тулгуур зарчим байх болно. Бид Үндсэн хуулинд нэг хүйсийн квот 30 хувь гэж тусгуулсан. Энэ бол манай намын бодлого. Квот бол доод босго шүү. Бидний улс орныг, бидний эх орныг эмэгтэйчүүд та нар үүрч ирсэн. Ирээдүйд ч та нар дүүрч өндийлгөнө. Би итгэдэг. Эмэгтэйчүүд эрчүүд мөр зэрэгцэн улс Монголоо мандуулдаг улс төрийг Ардчилсан нам хийнэ. Ардчилсан эмэгтэйчүүдийн маань сонголт мэргэн байж ардчилал өнө мөнх мандан бадарч байх болтугай" хэмээлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment