АНУ-ын Техас мужийн Хьюстон хотод энэ сарын 18-нд их хэмжээний үер болжээ. ABC телевизийн сэтгүүлч Стив Кампион үерийн үеэр шууд дамжуулалт хийсэн байна. Энэ үеэр тэрээр дүрс бичлэг аван шууд дамжуулалт хийж байгаад нэгэн хүн машинтайгаа усанд живж байхыг олж харсан байна. Сэтгүүлч залуу уг шуурхай мэдээг шууд дамжуулах зорилготой байсан ч хүний амь нас юунаас ч чухал учраас живэх гэж байсан хүнд тусалсан нь телевизээр шууд цацагдаж сошиал ертөнцийн трэнд сэдэв болжээ.
Сэтгүүлч залуу ажлаа хийж яваад хүний амь аварлаа
2016-04-21 08:35:00