Халуун тогоо
Аяллын алжаалаа тайлан аялагчид маань буцах замдаа халуун тогооны хоолонд орж зоог барих боломжтой.
Монголын их цэргийн хээрийн хоолноос анх санаа авсан гэх энэхүү хоол гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг ихэд татдаг төдийгүй нутгийнхны амтархан иддэг алдартай хоол юм. Эрээн, Хөх хот, Бээжин хотод элбэг. Төрөл бүрийн бэлэн ногоо, нимгэн зорж хэрчсэн махыг өмнөө байгаа халуун тогоонд хийж чанана. Хоолны ногоо мах нь түүхийгээрээ ширээн дээр тавигдсан байх бөгөөд хүмүүс өөр өөрийнхөө хүсэл сонирхлоор хоолныхоо мах ногооны орц жорыг тохируулан иддэг болохоор энэ хоолноос идсэн хүмүүс хэзээ ч сэтгэл дундуур байдаггүй. Учир нь өөрөө өөртөө тогооч болчихдог болохоор өөрийнхөө хийсэн хоолыг хэн ч амтархан таашаадаг шүү дээ.
Аяллын лавлах: 9595-2929
http://www.tengertravel.com/travel/135