8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Мөнхбаяр: Өнөөдөр би жимс зарж байгаа ч ирээдүйд Н.Түвшинбаяр аварга шиг бөх болно

2016-04-21 09:01:00

Уншигч танд эгэл жирийн нэгний алдсан, оносон баярласан, амьдралын төлөө зүтгэж байгаа, алдаж  гуньсан хэн нэгний түүхийг хуваалцаж бодлын тань үзүүрт түрхэн хором тухлан саатахыг зорьдог  “Амьдрал сайхан”  булангынхаа хойморт энэ удаад Монголын ирээдүй  мянга мянган хүүхдийн төлөөлөл болсон 6 настай бяцхан хүүг, аавын хамт ээлжит дугаарын зочиноор  урилаа. Бидний зочин нэг дүгээр эмнэлгийн дэргэд жимс ногоо зарж байгаа аав хүү хоёр.  Тэдний ирээдүйн мөрөөдөл туулсан амьдрал уншигч таньд өөрийн эрхгүй нэгийг бодогдуулана гэдэгт итгэлтэй байна. Биднийг ярилцлага авахаар очиход Б.Бямбажав хоёр хүүгийн хамт жимсээ зарж байлаа.

 

Худалдан авагч нэгэн бүсгүй 1-р эмнэлгийн гадаа жимс зарж байгаа 6 настай хүүг хараад “Чи яасан мундаг юм бэ” гэж хэлэхэд “Эгч ээ би том зорилготой” хэмээн хэлж сошиал ертөнцийн хайрыг татсан хүү 6 настай 1-р ангийн сурагч. Б.Мөнхжаргалтай уулзаж ярилцлаа. Түүнийг хараад ирээдүйн боловсон хүчин, эх орноо авч явах хүүхдүүд ийм мундаг алсыг хараатай байгааг хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэгдэл төрж байлаа.

“Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэсэн сайхан монгол ардын зүйр цэцэн үг байдаг. Яг л энэ үгийг батлах мэт, цовоо сэргэлэн, хүсэл мөрөөдлөөр дүүрэн 6 настай бяцхан жаал сэтгүүлч надад хорвоогийн түм буман аз жаргалыг хормын дотор мэдрүүллээ. Хүмүүний амьдрал газар тэнгэр, гал ус мэт ялгаатай. Хорвоо ертөнцөд жаргалдаа ташуурч яваа нэгэн байхад, амьдралын төлөө зүтгэж яваа мянга мянган хүүхэд, залуус байна. Тэднийг харахаар Монгол Улсын минь ирээдүй гэрэл гэгээтэй байна гэдэгт итгэж байна. Аав, хүү хоёртой ажлынх нь зав чөлөөгөөр ярилцсанаа хүргэе.

-Сайн уу миний дүү, Өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Бямбажавын Мөнхбаяр гэдэг. Би 6 настай. Энэ жил нэгдүгээр ангид орсон. Манайх Хайлаастад амьдардаг. Би Хайлаастад байдаг 72 дугаар сургуульд сурдаг. Манайх 6 ам бүлтэй. Би өвөө, эмээ ах, аав, дүүгийн хамт амьдардаг. Харин манай ээж өөр газар амьдарч байгаа. Ээжийн байгаа газар их хол.

-Одоо танай анги үсгээ үзээд дуусчихсан уу?

Манай анги 35 үсгээ үзээд дуусчихсан. Ирэх сарын эхээр үсэглэлийн баяраа хийх гэж байгаа.

-Миний дүү онц  сурдаг уу?

Би ангийн тэргүүний сурагч. Өнөөдөр багш надад нэг баяртай мэдээ дуулгасан. Намайг тоо, монгол хэл, цээж бичиг болон хичээлдээ сайн болохоор үсэглэлийн баяраар медаль авна гэж хэлсэн.

-Чи ёстой мундаг юмаа. Аав дээрээ ирж жимс зарахад нь байнга тусалдаг уу?

-Хичээлээ тараад л аав дээрээ ирдэг. Зарим үед гэртээ очоод хичээлээ хийнэ. Аав дээрээ ирсэн бол аавынхаа хажууд хичээлээ хийнэ. Би бас дүүдээ хичээл заадаг.

Надад том зорилго байгаа...

-Чи ирээдүйд ямар мэргэжилтэй хүн болох вэ?

-Надад том зорилго байгаа. Би бөх болно гэж боддог. Яг л Олимпийн аварга Н.Түвшинбаяр аварга шиг хүн болно. Би бөх барилдах дуртай. Би барилдаж байгаа хүнээ шууд “нам” унагаана.

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Чөлөөт цагаараа аав, дүү ахтайгаа гадуур зугаалах дуртай. Миний амарсан өдөр аав минь байнга гадуур дагуулж явдаг. Би саяхан Цирк үзсэн. Амралтын өдрүүдэд үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон талбайгаар явах дуртай. Аав маань бид гурвын хүссэн зүйлийг хийж өгдөг. Би аавдаа маш их хайртай.

 

6 настай хүүхдэд байхааргүй хүсэл мөрөөдөл, том зорилго өвөртөлж яваа хүүгийн аав Бат-Эрдэнийн Бямбажавтай арилжаа наймаа болон амьдрал, үр хүүхдийнх нь талаар ярилцсанаа хүргэе.

 

-Сайн байна уу. Юуны өмнө та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Бат-Эрдэнийн Бямбажав  гэдэг. Миний уг гарал Говь-Алтай аймгийн хүн. Гэхдээ хотод өссөн, хотын хүн.

-Та 1-р эмнэлгийн энд хэзээнээс эхэлж жимс, жимсгэнэ зарж эхэлсэн бэ?

-Би энд юм зараад бараг 20 жил болох гэж байна. Гэхдээ зөвхөн жимс зараагүй, өөр төрлийн наймаа ч бас хийж байсан. Бэлэн хувцас, самар зарж байсан. Ер нь Нэг дүгээр эмнэлгийн урд анх би л юм зарж эхлүүлсэн. Одоо миний хажууд нэлээн хэдэн хүмүүс бас юм зарж байна.

-Та гэр бүлээ бидэнд танилцуулахгүй юу?

-Би дөрвөн хүүхэдтэй. Харамсалтай нь би эхнэрээсээ салаад гурван жил болж байна.  Амьдрал бас юу эс тохиолдох билээ. Бас нэг шалтгааны улмаас салсан даа. Одоо би бол гурван хүүхдийн хамт Хайлаастад амьдарч байна. Анх эхнэртэйгээ 2006 онд тусдаа гарч, хөлсний байр түрээсэлж амьдарч эхэлсэн. Харин одоо Хайлаастад амьдраад 6 жил болж байна. Тэнд би хашаатай, гэртэй хэдэн хүүхдүүдтэйгээ амьдарч байна.  Манай том хүү 2 дугаар анги, дунд хүү 1 дүгээр анги, бага охин 4 настай. Би энд жимс зарж байгаа болохоор манай хүүхдүүд дагаад л ирдэг. Хүүхдүүд хичээлтэй үедээ хичээлтэй, хичээлгүй бол дагаад л ирдэг. 

-Гурван хүүхэдтэй өрх толгойлсон эцэг байна гэдэг бас хэцүү. Бид өрх толгойлсон эмэгтэй  гэж ярьдагаас өрх толгойлсон эцэг гэх нь ховор шүү. Та ер нь гурван хүүхэддээ юу гэж захиж сургадаг вэ?

-Худлаа хэлж болохгүй шүү л гэж захидаг. Мэдээж онц сураарай, миний хүүхдүүд мундаг хүн болно гэж байнга хэлдэг. Манай хүүхдүүд ер нь аавдаа олон машин авч өгөх сонирхолтой. Тэр урмыг нь бодоод л сайн хүн болно шүү л гэж байнга захидаг. Би жимс зараад өдрийн цэвэр ашиг 20, 30 мянган төгрөг олно. Тийм  болохоор гурван хүүхдээ өмсөж зүүх, шаардлагатай бүхнээр дутаахгүй юмсан гэж ажиллаж, хөдөлмөрлөж байна. Манай 1 дүгээр ангийн хүү бол онц сурдаг, ангийн тэргүүний сурагч. Бага охин 4 настай ч гэсэн 35 үсгээ цээжилсэн, 5-ын дотор тоо нэмж хасна. Чөлөөт цагаараа хүүхэддээ бас хичээл номыг нь зааж өгнө. Харин том хүү энэ жил эрүүл мэндийн шалтгааны улмаас чөлөө авсан. Орой очоод хүүхдүүддээ хоол ундыг хийж өгнө, хувцасыг нь угааж өгнө гээд маш завгүй л  байдаг.

-Жимс зараад олон жил болжээ. Ер нь жимс хэр ашигтай вэ. Та  өдрийн цэвэр ашиг хамгийн ихдээ хэдэн төгрөг  олж байсан вэ?

-Одоо бол өдөрт 200 мянган төгрөгөөс буухгүй. За тэгээд янз бүр 250, 300 мянган ч ордог. Эдийн засгийн хүндрэлээс болоод худалдан авалт нэлээд муудсан. Нэг жилийн өмнө гэхэд хажуугаар өнгөрсөн оюутан бүр 2 ширхэг алим аваад явдаг байсан. Одоо бол оюутнууд алимыг хараад л өнгөрөх жишээтэй.  Зарим хүмүүс бүр жимсийг  яаж авч явах гэж бодмоор хэд хэдэн кг-аар нь авдаг байсан. Харин одоо дээд тал нь 1 кг алим  жимс л авч байна. Тэгээд голдуу ширхэгээр авч байна.

Хамгийн их ашиг олсон өдөр гэх юм бол самар зараад нэг өдөр 300 мянган төгрөгний цэвэр ашиг олж байсан.

-Таны ажлын цаг хэзээ эхлээд, хэдэн цагт  дуусах вэ?

-Өглөө 1 дүгээр ангийн хүүхдээ сургуульд хүргэж өгөхөөс эхлээд миний ажил эхлэнэ дээ. Өглөөний 07.00 цаг гэж гараад хүүгээ хүргэж өгөөд ажлын байр луугаа ирнэ. Харин орой бол тогтсон буух цаг байхгүй, янз бүр.

-Энд жимс зарахад цагдаа нар хөөдөг үү. Энд юм зарах зөвшөөрөл өгөхгүй биз дээ?

-Бас цагдаа торгоно. Гэхдээ ер нь гайгүй, нэг удаадаа 5000 төгрөгөөр л торгуулна.

-Таниас 1 дүгээр эмнэлгийн ажилчид их жимс авах юмаа. Та ч ер нь тэгээд маш завгүй, үйлчлүүлэгч олонтой өнждөг юм байна?

-Ерөнхийдөө эмнэлгийнхэн танилгүй яахав. 1 дүгээр эмнэлэгт хөдөө орон нутгаас ирсэн хүмүүс их ирж үйлчлүүлнэ. Зарим хөдөөний хүмүүс ирээд жимс авахаараа энэ юу гээд гүзээлзгэнийг асууна. За тэгээд л үйлчлүүлэгч олонтой л өнжинө дөө. Гадаа зогсоод янз бүрийн юм зардаг хүн чинь гэртээ зүгээр байж чадахгүй болчихдог юм байна лээ. Миний толгойнд жимснээс өөр юм бодогддоггүй болсон доо. /Инээв/

-Хүнээс гуйхгүй асуудлаа шийдчихнэ гэж боддог

-Таны ойрын үед болон ирээдүйд төлөвлөж байгаа ямар ажил байна вэ?

-Хамгийн ойрын гэх юм бол энэ зун хашаандаа байшин баръя гэсэн төлөвлөгөө байна. Байшин барихад бас санхүүгийн асуудал хүндрэлтэй байна. Гэхдээ би хүнээс гуйхгүй асуудлаа шийдчихнэ гэж бодож байгаа.

Одоохондоо бодож төлөвлөж байна,болох байлгүй дээ. Одоо би чинь янз бүрийн банкнаас зээл авч чадахгүй байгаа. Нэг ажлын байртай болчих юмсан гэсэн бодол байдаг. Одоо хотын төвүүдээр байгаа ТҮЦ-үүдийг авна гэсэн хүнд байршил дээр нь авчраад тавиад өгчихдөг болсон. Энэ ТҮЦ-ийг хариуцаж байгаа компанид урьдчилгаа 1 сая төгрөг өгөөд бусдыг нь сар сард сая төгрөг өгөөд төлчих боломж байдаг юм болов уу гээд л боддог юм. Бүх юм гэрэлтэй сайхан болно гэдэгт итгэлтэй байна.

 

 

Ийнхүү бидний ярилцлага энд хүрээд өндөрлөлөө. Цаг 18:00 цаг болж аав хүү гурав ажлаас буух цаг нь болсон байв. Өдөр, шөнө ээлжилсээр Бат-Эрдэнийн Бямбажав  гэх залуухан аав гурван хүүхдийнхээ хамт амьдралын төлөө зүтгэж явна. Уншигч та 6 настай бяцхан хүүгийн ярианаас, 37 настай өрх толгойлсон эцэг хүний ярианаас үлгэр жишээ авч, элбэг хангалуун амьдралдаа талархаж, хийх ажлаа голохгүй байгаасай. Жижигхэн ч гэсэн тэдний  жимс зардаг газар хайр, хүсэл мөрөөдөл оргилж байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ямар сайхан гэр бүл вэ? Эр хүнд амьдралаа аваад явах ийм л хөдөлмөрч зан хамгийн чухал. Одоогийн залууст үнэхээр дутагдаж байна даа
2016/04/26 103.17.108.42
нээрээ л мундаг аав мөрөөдөлтэй хүү тэнэг ээж байна даа кк
2016/04/21 103.17.108.42
Zochin
EEJEN GEJ YSAN ERGUU MAL VE 3IIN 3 HUUHDEE ORHIOD YAVDAG ERGUU BNA SH DEE YADAJ BAGA NASNII OHINOO OSGODOG BGAADAA.EVII HOORHON YUMAA ERUUL BHAD BUH YUM BNOO AMJILT
2016/04/21 103.17.108.42
бурхан ивээг. том мөрөөдөлтэй сайн хүү байна. мөрөөдөл чинь биелэнэ ээ.Та нар алзахгүй . Ажилтай хүмүүсийн амьдрал сайжирдаг номтой.
2016/04/21 103.17.108.42
мундаг аав тэнэг ээж
2016/04/21 103.17.108.42
Өрх толгойлсон 3 хүүхдийн аавд аз жаргал хүсье. Хүүхдүүд нь их ухаантай юм аа. АМЖИЛТ
2016/04/21 103.17.108.42
jims awnaa
tanaid ochij jims awnaaaa
2016/04/21 103.17.108.42
zochin
surhii aav umaa amidraliin tuluu temtssen taaraldval jims zaaval avnaa.Huuhduud ni uhaantai umaa. sain bna
2016/04/21 103.17.108.42
бахархаж байна.
аав мундаг хүн байнаа
2016/04/21 103.17.108.42
ooгий
илүү гарсан мөнгө байдаг бол туслах юмсан.
2016/04/21 103.17.108.42
иииии
Ухаантай хүү байна.
2016/04/21 103.17.108.42
иииии
Ухаантай хүү байна.
2016/04/21 103.17.108.42
иииии
Ухаантай хүү байна.
2016/04/21 103.17.108.42
иииии
Ухаантай хүү байна.
2016/04/21 103.17.108.42
хорлоо
сайн байна. амжилт
2016/04/21 103.17.108.42
хорлоо
сайн байна. амжилт
2016/04/21 103.17.108.42
хорлоо
сайн байна. амжилт
2016/04/21 103.17.108.42