8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр

2023-10-11 12:57:40

НҮБ-ын Ерөнхий ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг Олон улсын охидын өдөр болгон тунхагласан. Дэлхийн 193 оронд энэ өдрийг “Олон улсын охидын өдөр” буюу “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байгаа юм.

“Олон улсын охидын өдөр”-ийн гол зорилго нь охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, боловсрол эзэмшүүлж, хөгжүүлэхэд нь анхаарал хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд оршдог.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment