8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийтийн эзэмшлийн 1008 гэрэлтүүлгийн шонг угааж цэвэрлэжээ

2016-04-21 09:48:00

 “АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн төв зам дагуух  1008 гэрэлтүүлгийн шонг угааж цэвэрлэжээ.Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Сүхбаатар дүүрэг, Баянгол дүүрэг, Баянзүрх дүүрэг, Хан-Уул дүүрэг, Монгол Улсын Их сургуулийн 90  оюутантай хамтран    Чингисийн өргөн чөлөөнд 280, Яармагийн гүүр 20, Наадамчдын гудамж 220, Нисэхийн гудамж, 111, Зайсангийн гудамж 165,  Нийслэл хүрээ баруун хэсэгт 36, Олимпийн гудамж 66,  Баруун 4 замаас Саппорогийн уулзвар хүртэл  170,  Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу зэрэг газруудад нийт 1008 гэрэлтүүлгийн шонг угаасан байна.Одоогоор угааж цэвэрлэсэн 435 гэрэлтүүлгийн  шонг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан кодын дагуу саарал өнгөөр будаж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment