8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Алтанхуяг: Хавар, УИХ-ын сонгуулийн өмнө ИТХ-ын сонгуулийг хуулийг хэлэлцэж болохгүй

2023-10-12 12:12:00

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ИТХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Уг хуулийн төслийн агуулга нь ИТХ-ын сонгууль болохоос өмнөх нэг жилийн дотор энэ хуульд өөрчлөлт оруулахыг хориглосон заалтыг өөрчилж зургаан сарын дотор өөрчлөлт оруулахыг хориглох юм. Ингэснээр энэ сарын 15-наар 2024 оны ИТХ-ын өмнө сонгуулийн хуульд нь өөрчлөлт оруулах эрх хаагдаж байсныг ирэх дөрөвдүгээр сарын 15 хүртэл хойшлуулж байгаа юм. Үүнтэй хоблогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг дараах байр суурийг илэрхийллээ. 

Н.Алтанхуяг: -Сонгуулийн хуулийг батлах хугацааг хойшлуулна гэдэг бол ардчиллаас 1000 алхам ухарч байгаа явдал. Эрх баригчид цагийг нь тулгаж байгаад өөрсдөдөө ашигтай хууль батална л гэсэн үг. Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу бусад хуулиа өөрчлөх ажлыг эрх баригчид хийх ёстой. Та нар ажлаа хийгээгүйн төлөө хуулийн хугацааг хөдөлгөсөн хууль баталж болохгүй. УИХ-ын сонгуулийн тухай хуульд сонгууль болохоос өмнөх нэг жилийн дотор өөрчлөлт оруулж болдоггүй байсныг зургаан сар болгож байсан. Дараа нь хоёр сарын өмнө Цэцэд хандаж байгаад өөрчлөлт оруулсан. Ингэж л их буруу жишиг нээсэн. Үүнийгээ засах хэрэгтэй. Хуулийн хугацааг зургаан сараар сунгаж болохгүй. Ядаж сарын дотор хуулиа батлах хэрэгтэй. Хугацааг нь зургаан сараар сунгаад хаврын чуулганы эхэнд ИТХ-ын сонгуульд өөрчлөлт оруулах юм байна. Тэр үед УИХ-ын сонгуулийн уур амьсгал орчихсон, тухтай хууль батлах боломжгүй болчихсон байна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment