8o
Улаанбаатар хот
mobile menu

Хотын дарга Х.Нямбаатар багаа бүрдүүлж эхэлжээ

2023-10-16 10:10:00

Өнгөрөгч баасан гарагт НИТХ-аар Хотын даргын асуудлыг хэлэлцэж, ХЗДХ-ийн сайд асан Х.Нямбаатарыг олонх дэмжиж, улмаар Ерөнхий сайд батламжилсан. Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар ХЗДХЯ-ны Санхүүгийн газрын даргаар ажиллаж байсан Л.Хосбаярыг томилсон байна. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан И.Баатархүүг Гадаадын иргэн харьяатын газрын даргаар томилох яриа олны дунд гарч байгаа бөгөөд түүний оронд Д.Хосбаярыг томилжээ.

Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нь хуулийн зөвлөхөөрөө ХЗДХ-ны яамны Хууль зүйн бодлогын газрын даргаар ажиллаж байсан Д.Цолмонг, Нийслэлийн Нийтийн тээврийн газрын даргаар Д.Отгонжаргал нарыг тус тус томилсон байна. Д.Отгонжаргал нь Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга бөгөөд Мөрдөн шалгах газрын даргаар ажиллаж байсан нэгэн юм.

Сонирхуулахад, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар томилсон Л.Хосбаяр нь 2018 онд Улсын Их Хурлын Тамгын Газарт хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2020 оноос ХЗДХ-ийн яаманд газрын даргаар ажиллаж байжээ. Түүний АТГ-т гаргасан 2022 оны ХОМ-ийг танилцуулбал, 

  • Өөрийн орлого: 40.7 сая
  • Гэр бүлийн орлого: 140 сая
  • Орон сууц: 800 саяын үнэ бүхий 1
  • Автомашин: 152 саяын Lexus, RX 330- 1
  • Газар: 75 сая
  • Зээл: 700 сая
  • Компани: УҮҮО ХХК-ийн 7%, Хоум Инновэйшн ХХК-ийн 49%-ийг эзэмшдэг байна. 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. ADITYA
Та бөөрөө яаралтай зармаар байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023/10/23 102.89.23.238