“Тусгаар тогтнол эв нэгдлийн нам” хэмээх нам гэнэт гарч ирээд, намын даргаар нь УИХ-ын гишүүн Г.Уянга сонгогдсон. Тэд үүнийгээ тайлбарлахдаа “Өнгөрсөн жилийн тавдугаар сард намын эрхээ Улсын дээд шүүхээс авсан бөгөөд хэсэг бүлэг эх оронч залуусын байгуулсан нам” гэхээс өөрийг хэлээгүй билээ. Хэн үүсгэн байгуулсан, өдгөө Г.Уянга гишүүн яаж яваад дарга болсоныг хэн ч ойлгоогүй үлдсэн.
Тус намын дарга нь Ц.Баянбилэг хэмээх эл залуу ажээ. Одоогийн байдлаар Ц.Баянбилэг нь шинэ залуу улстөр сонирхогчдод хандахдаа “Манай намаас нэр дэвшихийг хүсвэл 20 сая төгрөг төл ” гэж байгаа ажээ. Одоогийн байдлаар дуучин Нара болон Ноёнбондгор, судлаач Бат-Отгон, хун тайж П.Давааням нар эл намынхаа эгнээнд нэгтгэжээ. Үүнээс гадна 20 саяыг төлж, чадах залуус нь энэ намд орж болох юм байна. Ц.Баянбилэг гэх энэ залуу нэлээд их хэмжээний мөнгөний асуудалд орчихоод байгаа аж. Учрыг тодруулбал түүнийг цагдаагийн газраас эрэн сурвалжилж байгаа юм байна. Ц.Баянбилэг нь бусдыг залилан мэхлэх гэмт хэрэгт холбогдож, байцаалт өгч байх хугацаандаа оргон зугтааж, одоо ч олны өмнө гаралгүй аль болох нууцаар, намаа удирдаж, энэ сонгуулиар чамлахааргүй хэдэн төгрөг олчих санаатай яваа гэнэ. Борооны дараах мөөг шиг олширсон намууд, популистуудыг эгнээндээ нэгтгэдэг нь мөнгөтэй холбоотой болохыг түүний үйл хэрэг ийнхүү илчилж байгаа нь энэ.