8o
Улаанбаатар хот
mobile menu

"Хүүхдийн байршлыг заах, дата шаардахгүй E-Kids ашиглалтад орлоо"

2023-10-16 14:44:00

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д хүүхэд хамгааллын Ekids цонхтой болж буй талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл өглөө. 

Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас хүүхэд хамгааллыг технологи ашиглан шийдэх ажлын хүрээнд И Монголиа төрийн үйлчилгээний цахим платформд EKids цонх нэмж, эцэг эхчүүд гар утаснаасаа хүүхдүүддээ анхаарал халамж тавих нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Тодруулбал, E-Mongolia апплэйкшний цэсэнд "Хүүхдээр нэвтрэх" гэсэн шинэ цонх нээгдсэн. Уг хэсэгт хүүхэд өөрийн регистрийн дугаараа оруулахад QR код гарч ирнэ. QR кодыг E-Mongolia- гийн хэрэглэгч эцэг, эхийн аль нэг нь бүртгэлээрээ нэвтрэн уншуулснаар эцэг эх, хүүхэд хоорондоо холбогдох юм байна.  Ингэснээр, хүүхдийн гэртээ ирлээ, гэрээсээ гарлаа, сургуульдаа ирлээ, сургуулиасаа гарлаа зэрэг байршил тогтоох сонголтууд гарч ирэх аж. Байршлыг нь нэг метрийн зөрүүгүй заах шийдэлтэй.

Эцэг эхчүүд болон хүүхдүүд E-Mongolia платформыг ашиглахдаа ямар нэгэн дата, нэмэлт төлбөр төлөхгүй байх хүсэлтийг ЦХХХ-ны яам үүрэн телефоны операторуудад санал тавьж, нааштайгаар шийдвэрлэснийг Н.Учрал сайд мэдээллээ.

Түүнчлэн хүүхэд хамгааллын технологийн шинэ цэс Ekids-т цагдаад шууд мэдээлэл илгээх цонхтой. Хүүхэд цахим гадуурхал, гэмт хэрэг, өөрт нь халдахыг завдсан, дагаж мөшгөсөн, өдөж хоргоосон зэрэг сэжигтэй тохиолдолтой учирвал тухайн этгээдийн зургийг нь шууд илгээж, цагдаагийн байгууллага шуурхай хүлээж авна. Мөн ямар ч үед 102, 103, 108 утсанд шууд дуудлага хийх, эцэг эхдээ мэдэгдэх боломжтой.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл