Ази-Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалт болох гэж буйтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, анги, Дархан-Уул, Орхон, Төв аймгийн Онцгой байдлын газруудыг 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 10:00 цагаас 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 10:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.Түүнчлэн Ази-европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын үеэр Тагнуулын ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Цагдаагийн ерөнхий газарт байрлан ажиллах штаб, обьектуудад Онцгой байдлын алба хаагчид томилогдон ажиллаж байгаа бол ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуянгаар ахлуулсан штаб ОБЕГ дээр байрлан, бэлэн байдалд ажиллаж байна.
Өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа
2016-04-21 10:08:00