8o
Улаанбаатар хот
mobile menu

АН: Биржийн хуулийг өөрчилж, авлигыг өөгшүүлэх нь

2023-11-06 14:14:00

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хурлаар гурван асуудал хэлэлцсэн бөгөөд эдгээр нь авлигыг нэмэгдүүлэх эрсдэлтэй байгааг мэдээлэв. Тодруулбал, хурлаар Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг барилгажуулах хуулийн төсөл, "Эрдэнэс Тавантолгой" ХК-д БЭТ томилж буй асуудал, Уул уурхайн биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Төрийн болон төрийн өмчийн оролцоотой бүх уул уурхайн компани зөвхөн биржээр худалдаа явуулна гэдэг үзэл санаа явж байгаа. Гэтэл энэ хуулиар стратегийн ач холбогдолтой төсөл бол биржийн бус арилжаа явуулж болно гэж заасан байна. Авлига гаарах үндсэн нөхцөлийг яагаад ингэж өөгшүүлж байна вэ. Тэнд БЭТ томилоод, энд биржийн хуулийг өөрчлөөд байхаар шууд худалдан авалтын гэрээ гаарна шүү дээ. Магадгүй энэ нь ирэх 2024 оны сонгуулийн бэлтгэл байх" гэлээ. 

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Монгол Улсын төсвийг өнөөдөр хэлэлцэж байгаа. 2021 онд 14 их наяд төгрөгийн зардалтай байсан төсвийн зарлага өнөөдөр 27.4 их наяд төгрөг болоод нэг дахин нэмчихсэн. 2020 оны сонгуулиараа ард иргэдийн амьжиргааг хоёр дахин нэмэх мөрийн хөтөлбөр нь хэрэгжээгүй. Гэтэл дарга нарын зардал нэмэгдсэн.

Бас учир, утгагүй их хурал зөвлөгөөн болж байна. Заал дүүрэн хүн цуглуулаад хурал хийх юм. Ингээд хөдөө, орон нутгаас ирсэн хүмүүсийн томилолтын зардлыг даагаад, ууттай бэлэг өгөөд явуулдаг, ингээд 2025 онд хүмүүс манай намыг сонгоход нөлөөлөөрэй гэж хэлээд явуулж байна шүү дээ” гэв.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ddavaa
Bird deer hudaldan avah has garch irehgui bol yaaj iigeed borluulaltaa hiih tsalingaa tavihad Horne gedgiig bisnessmen hun baij uhaarahgui baina gej uu?
2023/11/08 202.21.107.30
  • Recent
  • Most Read
  • Most Comment