8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр, маргааш хоёр өдөр томоохон захууд амарна

2016-04-21 10:17:00

Ази, Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын хүрээнд Ази Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт өнөөдрөөс эхлэн гурав хоногийн турш Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.

Энэ үеэр зочид төлөөлөгчдийн аюулгүй байдал, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хэд хэдэн зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Захирамжийн дагуу  дөрөвдүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд амрах бөгөөд эдгээр өдрүүдээс хойш ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл