8o
Улаанбаатар хот
mobile menu

"Авлигатай тэмцэх ажилд ахиц гаргахын тулд Шүүх байгуулах төслийг хэлэлцэнэ"

2023-11-27 14:09:15

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Хорт хавдрын эмнэлгийн өргөтгөлийн барилгыг олон нийтийн зүгээс нэлээд шахаж шаардсан. Хорт хавдрын илрүүлэг хэр өгөөжтэй байсныг ярилцлаа. Монголд тохиолдолд байгаа үндсэн таван байршлын хорт хавдрыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэхтэй холбоотой мэдээллийг өглөө. Хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн 5-аас дээш жил амьдарсан хүмүүсийн тоо нэмэгдсэн байна.

Шалтгаан нөхцөлийн хувьд элэгний хорт хавдар В, С вирустэй шууд холбогддог. Ходоодны хорт хавдар баруун аймгуудад илүүтэй тохиолдож байна. Гол шалтгаан нь хүнсний аюулгүй байдал хэрэглээтэй холбоотой. Архи, тамхи, илүүдэл жингээсээ салж чадвал хавдар тусах эрсдэлээ 30 хувь бууруулна" гэв. 

Мөн энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Мал аж ахуйн өвөлжилтийн байдал, шатахууны хангамж нийлүүлэлт, махны нөөц экспорт, эрчим хүчний хангамж, өвлийн бэлтгэлийн талаар Засгийн газрын мэдээллийг сонсох нь зүйтэй гэж үзлээ. Тиймээс энэ долоо хоногийн пүрэв гарагийн үдээс хойш Засгийн газрын мэдээллийг тусад нь авч үзэж, тухайн асуудлаар мэдээлэл сонсоно. 

Шүүх байгуулах тухай асуудлыг хэлэлцэхийг бүлэг дэмжиж байгаа. Өнгөрсөн долоо хоногт гишүүдийн гадаад томилолттой холбоотойгоор Байнгын хорооны ирц бүрдээгүй. Авлигын хэрэг шийдвэрлэлт ахиц гарахгүй байгаа болохоор дагнасан шүүх байгуулахыг дэмжиж байгаа" гэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment