8o
Улаанбаатар хот
mobile menu

Нүүрсний нээлттэй сонсголын товыг тогтоов

2023-11-27 13:57:00

Нүүрсний тээвэрлэлт, борлуулалт, экспорттой холбоотой асуудлыг судалж УИХ-ын чуулганд танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо өнөөдөр хуралдав. Хурлаар “Хянан шалгах түр хорооны сонсголыг товлон зарлах тухай” төслийг хэлэлцэн батлав. 

Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар төсөлд тусгажээ. Эхний үе шат ирэх сарын 4-8-нд болох бөгөөд “Тавантолгой” ХК, "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагааны талаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж, нээлттэй сонсгол хийх юм байна.

Хоёр дахь үе шатыг ирэх сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгуулахаар төсөлд тусгасан бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа, охин болон хараат компаниудын хөрөнгө оруулалт, тэдгээрийн үйл ажиллагааны талаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж, нээлттэй сонсгол хийхээр тогтов.

​​​​​​

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment